Э.Сэлэнгэ: Хайрынхаа төлөө 20.000 ам.доллараар тайчсан
Халуун сенсаацны эзэн, хэвлэлд ярилцлага өгч байгаагүй, халуун омголон сэтгэлт бүсгүйг та бүхэнтэй уулзуулж байна. “Miss World” тэмцээний үндэсний ялагч болж, миссийн титэм тэргүүндээ гялалзуулж байсан энэ бүсгүйг Э.Сэлэнгэ гэдэг.
Хорьж болохгүй хорин хэдхэн насандаа цахилж яваа Э.Сэлэнгэ миссээс гадна моделийн маш амжилттай карьерыг Сингапураас авахуулаад Америк хүртэл хийжээ. Тийм ч учраас түүний сэтгэлээ манай нийтлэг, хэв шинжит моделиудаас тэс өөр. Тэр хэн нэгний түрийвчинд орохын оронд модель хүний мэргэжлийн ажлын нэг хэсэг болох нүцгэн зургаа авахуулахыг илүүд үздэг шударга үзэлтэн.
Аливааг өнгөн талаас нь гүехэн дүгнэхдээ гаргууд манайхан харамсалтай нь түүний энэ үйлдлээс болж порно од хэмээх хоч хайрласан. Хэн ч, хэзээ ч чухам яагаад нүцгэн зургаа авахуулсныг нь асуугаагүй хэрнээ бодит байдлыг ингэж гуйвуулсанд Э.Сэлэнгэ гайхаширч явдаг.
Нэгэнтээ Ногоон намын Д.Энхбатын хүү Э.Санчиртай үерхэж, алс холын Америкт залуу насны романс хэлхэж явсан модель бүсгүй чухам тэр л үедээ хайрынхаа төлөө анх удаа нүцгэн зургаа авахуулж. Хайрынхаа төлөө гэчихээд яагаад тайчдаг билээ гэж бодож, гайхаж байвал та түүний яриаг уншиж сонирхоорой.
Миссийн титэм зүүж, моделийн карьер хөөсөн арав гаруй жилийнхээ амьдрал, үнэн, хайр, түүнчлэн загварын ертөнцийн хөшигний ардах атаа хорсол дүүрэн аймшигт дүр зургийг хүртэл зөвхөн Э.Сэлэнгэ л тэгтэл нь илэн далангүй хамгийн гол нь анх удаа ярьсан юм.
Намайг олоход л хэцүү болохоос хэвлэлийнхээс зугтсан юм байхгүй
-Үе үе эхээс төрсөн биеэрээ хилийн чанадаас “мэндчилдэг” содон хүнтэй ингэж уулздаг байжээ. Эх орондоо ирээд хэр удаж байна. Сүүлийн үеийн сонин хачнаасаа манай уншигчдад дуулгаач?
-Сонин хачин ихтэй. Өдөр бүр завгүй, жолооны курст суухын хажуугаар, UBS телевизийн хөтлөгч найруулагчийн курст явж байна. Эфирт ярих, өөрийгөө зөв илэрхийлэх ярианы баялагтай болж, үг хэлээ зүгшрүүлье гэж хөтлөгчийн курст явж эхэлсэн. Бага байхдаа нэвтрүүлэгч ах, эгч нарыг хараад тэдэн шиг болохыг хүсдэг байсан. Ердөө 45 хоногт хөтлөгч болно гэхээр хүмүүст богино хугацаа шиг санагдаж магадгүй. Гэтэл 45 хоногт улс үндэстний сайхан хүүхнийг шалгаруулдаг болчихож. Тийм болохоор 45 хоногийн курс надад маш хангалттай, цаг хугацааг хэмнэсэн санагдаж байгаа.
-Сэлэнгээ ер нь хэвлэлд ярилцлага өгдөггүй ч сонирхолтой фигур. Миссүүд титмээ зүүгээд хэвлэлтэй найзлаж эхэлдэг. Таны хувьд их нууцлагдмал хөшигний ард байж ирсэн?
-Өнгөрсөн хугацаанд нэлээн олон гадаадад моделиороо ажиллалаа. Саяхнаас Монголдоо суурьшиж байна. Урд нь ирээд явдаг байсан. Намайг олоход хэцүү эсвэл тохироо нь бүрдэхгүй байсан байх. Хэвлэлийнхнээс зугтсан юм байхгүй.
-Энэ хугацаанд хаагуур ямар трафик хийв?
-Америк, Итали орнуудад байлаа. Үндсэндээ 14-тэйгээсээ Монголдоо ирж, очин амьдарсан. Энд “Искра” дунд сургуулийг төгссөн. Хүмүүс гадаад гарахаараа буцаж ирдэггүй. Харин би жилд нэгээс хоёр удаа ирдэг.
-Гадаад руу ингэтлээ тэмүүлэх болсон нь ямар учиртай юм бол? Боловсрол чухал байв уу эсвэл өөр шалтгаан байсан уу?
-Боловсролыг чухалчилсан нь мэдээж. Нөгөө талаар цэвэр сонирхлоороо гадаад гарсан.
Би англиар ярих их дуртай, монголоор гэхээсээ англиар өөрийгөө илүү илэрхийлж чаддаг юм шиг санагддаг. Англи хэлийг цэцэрлэгт орохоосоо өмнө сурч байсантай холбоотой байх.
“Cartoon network” суваг анхны багш маань гэж хэлж болно. Өдөржин тэр сувгийг үзэж, дагаж хэлсээр байгаад англи хэл анхан шатанд сурч байлаа.
Ер нь Монголд байя гэж бодогддоггүй. Гадаадын агентлаг руу зургаа явуулаад нааштай хариу ирвэл явсаар өдий хүрсэн.
Би чинь өөрөө өөрийнхөө менежер л гэсэн үг. Анх “Miss Fashion TV”-д Францаас Жампиер гээд залуу скаут хийж яваад “Монгол Модель” агентлаг дээр ирж охидуудын зурагнаас сонголт хийхэд минийх тэнцэж 2007 онд Вьетнам руу “Miss Fashion TV” тэмцээнд явсан.
Тэмцээний финал Тайландад, 12 сарын 30-нд болж, 20 насныхаа төрсөн өдрөөр “Miss Fashion TV”-д хоёрдугаар байр эзэлсэн. Тэр үед би “I love Fashion TV” гээд л зурагтаар ярьж байсан нь миний хөтлөгч болох хүсэлтэй холбоотой.
Багадаа толинд харж ярих дасгал сургуулилт их хийдэг хүүхэд байсан юм. Хичээлээсээ орж ирэнгүүтээ, туфлиэ өмсөж, хөгжмөө асаагаад толиныхоо урд алхдаг байсан.
Ванны өрөөний толь миний шууд эфир, тэгээд л англиар ярьж гарна даа /инээв/.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.









мөн сайхан худлаа ярих юмаа Тагнуулын сургуульд сурсан гэнээ Энэ зэргийн я-гийн нүцгэн зурганд 20000 төлдөг тийм тэнэг хүн энэ ертөнцд байхгүй