Хятадын алдарт цэргийн шавар армийн нууц

3_terracotta_warriors-165825-1796200451

Хятадын алдарт шавар арми бол эртний тусгаар ханлигуудыг эрхшээлдээ оруулж нэгдсэн улсаа байгуулан, Их цагаан хэрмийн барилгыг эхлүүлсэн Цинь Шихуандийн бас нэг гавьяа билээ.

Цинь Шихуанди нь МЭӨ 246 оноос эхлэн хаанчилсан Цинь угсаат хаадын анхных нь юм. Түүний угсааныхан нэгдмэл Хятадыг 10 үеийн турш захирах ёстой байсан боловч Шихуандиг таалал төгссөний дараахан түлхэн унагаагдсан гэдэг.

1245061534_d188d0b8-d185d183d0b0d0bdd0b4d0b8

Цинь Шихуанди МЭӨ 259—210 он

Нэгдсэн Хятад гүрэн байгуулагдсаны дараагаар Сианиас холгүй газар эзэн хааны бунхан барих их ажил өрнөжээ. Хожим нь алдарт шавар дайчдын эх загвар болсон 700 мянган ажилчид болон урчууд энэ ажилд дайчлагдсан байна.

Домогт өгүүлснээр: Эзэн хааны бунхны амар амгаланг хамгаалахаар 4000 дайчин Шихуандийн шарилтай цуг амьдаараа булшлагдах ёстой байв. Гэвч энэ нь ард түмний дургүйцлийг хүргэж болзошгүй байсан тул эзэн хаан уг санаагаа орхихоос аргагүйд хүрсэн байна. Амьд дайчдын оронд тэдний шавар хувилбарыг байрлуулахаар болж харин тоог нь 2 дахин нэмэгдүүлж 8000 болгожээ.

6_army_horses-165850-177224285

Уран баримлын энэхүү цогцолбор нь: дайчид зогсох 2 талбай, удирдлагын талбай, гадаад орчинтой холбосон хонгил гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Бунхны хэр хэмжээ нь Цинь хааны хаанчлалын үеийн Хятад гүрний сүр хүчийг нотлон харуулах зорилготой байсан гэнэ. Энэхүү бунхан, түүний шавар армийг 1974 онд худаг ухаж байсан нэгэн тариачин эр огт санаандгүй байдлаар илрүүлснийг археологчид судалгаа хийж баталгаажуулсан байна. Энэ бол 20-р зууны хамгийн агуу нээлтүүдийн нэг болсон юм.

8c793ca9c51b13fb346116a4851a9421cc83d7e0

Ухаж ил гаргасан 7000 цэргийн хамт 4 морь хөллөсөн байлдааны тэрэгнүүд ч бий гэнэ. Одоогоор малтлага хийж буй газарт эртний бүхэл бүтэн хот-музей босоод байна.

Дайчдын баримлыг сайтар ажиглавал адилхан царай нэг ч байхгүй.  Бүгдийнх нь нүүр царай болоод биеийн галбир, өмссөн хувцас нь өөр өөр байдаг нь маш гайхалтай. Дайчдын өндөр нь 180-190 см, нэг бүр нь 136 орчим кг жинтэй аж. Мөн хятадаас гадна монгол, уйгар, түвд болон бусад олон үндэстний хүмүүс байгаа нь Цинь Шихуандийн эзэнт гүрэн өөртөө олон үндэстнийг нэгтэгснийг нотолж буй хэрэг биз.

51b2533991ad4

Дайчдын үсний засалт, хувцас хэрэглэлийг хэрхэн урласнаас нь үзвэл тун нарийн мэдрэмжтэй, гайхалтай ур чадвартай хүмүүс ажилласан нь илт хэмээн дэлхийн эрдэмтэд шагшин магтсаар байгаа юм. Бүгд нум сум, сэлэм, жад гээд жинхэнэ зэвсэгтэй байсны ихэнхийг нь хожим бослого гаргасан тариачид дээрэмдэн одсон гэдэг. Мөн ноёд, түшмэд, хөгжимчид, дуучид, жүжигчдийн дүрс ч олдсон байна.

mausoleo_qin1

Шавар дайчдыг Хятадын олон муж дүүрэгт хуваарилан урласан гэдэг. Бэлэн болсон шавар баримлуудыг 1000 хэмийн халуун зууханд хийн шатааж, шаазан мэт уран нарийн хийцтэй хирнээ бат бөх болгоно. Дараа нь маш тод өнгөөр будаж янзалдаг байсан аж. Гэвч малтлага хийх явцад салхи үзсэн баримлуудын өнгө нь бүдгэрч алдагджээ.

muzej 8

Хааныг хэмжээлшгүй их алт эрдэнэсийн хамтаар оршуулсан гэж эртний судруудад бичсэн байдаг. Харин эдгээр эрдэнэс болон Цинь Шихуанди хааны алтан сандлыг одоо хүртэл олоогүй байгаа билээ. Цинь Шихуанди оньсого таалгах туйлын дуртай хүн байсан гэж эртний судруудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс түүнийг өөр газар бунхалсан байгаа гэж зарим эрдэмтэд үзэж байна. Шавар дайчид бол төөрөгдүүлэх гэсэн халхавч байж болох юм. Хэрэв тийм бол Цинь Шихуандигийн бунхны зах хязгаарыг таамаглахад бэрх болох нь ээ.

 


URL:

Нэр: зочин Огноо: 5 November 2014

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик

Нэр: smart Огноо: 3 March 2015

tsagaan herem bariulsan baij yaj mongoliig negtgesen baij taarah ym be.

Сэтгэгдэл бичих