Боловсролын салбарынхан жагсах уу

 

Засгийн газрын тэргүүн тамгаа хүлээлгэн өгснөөр түүний танхим бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Ийнхүү бүх яамд хөдөлгөөнд орж, өнөөдрийг хүртэл явсан ажил цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж салбар бүр гацаанд оров. Улстөрчид ийнхүү хоёр хоёр жилээр ээлжлэн “хоолонд” орж буйг эсэргүүцэгчид хаа сайгүй.

Тэдний нэг нь боловсролын салбарынхан болжээ. Засаг огцорсонтой холбоотой боловсролын салбарынхан багагүй хөдөлгөөнд орж байгаа бололтой.

Бүх аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн дарга нар сүүлийн гурван өдөр хуралдаж бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээ тайлагнаж байна. Гэтэл гэнэт үр дүнтэй явж байсан ажил нь зогсчихож ч магадгүй байдал үүссэн тул тэд эсэргүүцлийн жагсаал хийх тухай цуглан ярьсан гэнэ.

Хэдийгээр эрдэмтэн багш нарын хувьд болчимгүй алхам ч гэлээ сүүлийн 20 жил салбараар нь тоглосон улс төрчдөд уур гомдлоо жагсаал хийж илэрхийлэхээс өөр аргагүй болсон талаар зарим эх сурвалж мэдээлж байна.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих