Найман настай жаал өвчтэй найздаа нэг сая доллар цуглуулжээ
АНУ-д найман настай Дилан Сигел хэмээх жаалхүү генетикийн ховор өвчнөөр шаналж байгаа найз Жондоо нэг сая доллар цуглуулж чаджээ. Дилан дотны найздаа эм авч өгөхийн тулд “Үмх шоколад” хэмээх ном бичсэн юм. Зохиогчийн хэлж буйгаар, үмх шоколад нь “Гоё, гайхалтай” гэсэн утга агуулж байгаа аж.
Номыг 2012 онд хэвлэсэн бөгөөд одоогоор 900 мянган доллар цуглуулаад байна. “Би найздаа тусалж чадах болсондоо их баяртай байна” хэмээн Дилан жаал ярилаа.
Лос-Анжелесийн Wise Elementary School-д сурдаг Дилан, Жон хоёр өнгөрсөн ням гаригт номныхоо хоёр жилийн ойг тэмдэглэж, “Үмх шоколад” номныхоо хэсгээс уншиж, гарын үсэг зурж тараасан байна. Номын орлого Флоридагийн их сургуульд шилжиж байгаа ба тэнд Жон хүүгийн өвчнийг анагаах эмийг нээж олох судалгааг хийж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:









