Ц.Цолмон: Сонгууль дөхөхөөр гэрээ байгуулах талаар дахиад л яригдана

5374_608Төрийн ордонд сүүлийн хоёр хоногт АН-ын ҮЗХ хуралдсан билээ. Хуралдаанаар намын дотоод олон асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан. Үүнээс хамгийн их яригдсан асуудал бол Н.Алтанхуягийн МАХН-тай 2024 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай байлаа. АН-ын дийлэнх гишүүд энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаа юм. Ийнхүү уг гэрээг АН-ын зүгээс хүчингүй болгосон.

Харин энэ талаар МАХН-аас УИХ-д сонгогдсон Ц.Цолмон гишүүн хэлэхдээ “АН УИХ-д хамгийн олон суудал авсан болохоос олонх болоогүй. АН Парламентад 51 хувийн санал авсан байсан ч засгийн эрхийг удаан, тогтвортой барих боломж хязгаарлагдмал. Улс төрийн нөхцөл байдал ийм хэмжээнд явж буй учраас манай намын дарга Н.Энхбаяр гэрээ байгуулсан. Өнөөдөр гэрээ хүчингүй болж байгаа ч сонгууль дөхөхөөр дахиад гэрээний асуудал хөндөгдөнө. Ийм нөхцөлд бид асуудлыг арай нэг эрүүлээр харах хэрэгтэй байгаа юм.

Энэ улс төрийн намууд нэг нэгнээ нүхэнд унагах биш эсрэгээр нэгдэж, хамтраад улс орноо хөгжүүлэх, хоёр хөрш болон бусад улс оронтой хамтран ажиллаж, нөгөө талаар өрсөлдөх бодлогоо тодорхойлж баймаар юм гэсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих