“Майкрософт”-ынхон Хятадын компанитай хамтарна
Хятадад вэб хуудас үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг “Байду” компани “Майкрософт” корпорацитай хамтарч, англи хэл дээрх хайлтын систем байршуулахаар болжээ. Энэ тухай “Байду” компанийн төлөөлөгчид өчигдөр мэдээлсэн байна.
Тус компанийн бүтээгдэхүүн Хятадын зах зээлийн 75 орчим хувийг дангаараа хангадаг аж. “Майкрософт”, “Байду” компанийн хувьд өмнө нь гар утасны хавтан үйлдвэрлэлд хамтарч байсан юм.
Ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаагийн хэлэлцээр амжилттай болсноор тэд “Google” компанийн томоохон өрсөлдөгч болж чадна. “Google”-ийн хэд, хэдэн үйлчилгээг Хятадын Засгийн газар хаасан нь ийм дүгнэлт гаргахад хүргэжээ.
Ямартай ч “Google” компани Хятадын зах зээл дэх байр сууриа алдахад ойрхон боллоо.
URL:













