Х.Тэмүүжин гишүүн шинэ Ерөнхий сайдын кабинетэд орж ажиллахгүй
Хоёр өдрийн хугацаанд хэтэрхий хурдан, хэтэрхий ойлгомжтой, дотоод зөрчил тэмцлээ ч ил болгохгүйгээр АН-ыг хуралдахад олон хүн шүүмжилж байсан. Тэд яагаад ингэж дотоод зөрчлөө нууж чадсаныг нь элдвээр таамаглаж, хэвлэл мэдээллээр амтгүй гэсэн тодотголыг ҮЗХ-ны хуралдаанд өгөөд байсан юм.
Тэгвэл бүх зүйл, бүх зөрчил тэмцэл нь одоо л ил болж эхэлж байна. АН-ынхан хэзээ ч албан тушаал зохиж байгаагүйг тэд батлан харуулсаар. Шинэчлэлийн Засгийн газарт хоёр жил хамтарч ажиллачихаад эцсийн мөчид буруу харсан, араас нь хутгалсан зарим сайдууд энэ удаад ашиг сонирхлын асар их зөрчилтэй гэдгээ харуулав. АН-ын гишүүд тэр чигээрээ болохгүй болчихсон юм биш. Энэ намд цөөхөн ч гэсэн шударгаар ажиллаж байгаа гишүүд бий.
Тэдний нэг нь Х.Тэмүүжин. Тэрбээр, дараагийн байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ ил тодоор хэлжээ. Тэрбээр, нэр дэвшигчийг батлах үеэр “Амаржаргал гэдэг хувь хүнийхээ хувьд танд Засгийн газар толгойлох, эдийн засгийн хямралтай энэ нөхцөл байдлыг давах чадвар байгаа гэдэгт би итгэж байна.
Гэвч Х.Тэмүүжин гэдэг хувь хүний хувьд намаа нулимаад, засгаа унагаагаад явсан хүмүүс намын нэрээр засаг толгойлох нь зөв зарчим биш гэж би үзэж байна. Ардчилсан нам энэ албан тушаалын төлөө бие биенээ барьдаг чөтгөрийн тойргоосоо гарах ёстой гэж би боддог. Тиймээс би таны асуудал дээр санал өгч чадахгүй” гээд гарчээ.
Үүнээс гадна Х.Тэмүүжин гишүүн шинэ Ерөнхий сайдын кабинетэд орж ажиллахгүй гэдгээ хэлээд харин хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал дээр Засгийн газрыг УИХ дотор дэмжиж ажиллана, харин шинээр томилогдох Ерөнхий сайд хуулийн байгууллагын толгойд улстөрчдийг тавьдаг муу жишгээс аль болох хурдан салж, мэргэжлийн хүмүүсээр нь удирдуулаарай гэдгийг нэр дэвшигчид захисан байна. Тэрбээр, энэ үйлдлээрээ албан тушаалын төлөө улайран зүтгэж буй ахмад улстөрчдөө ичээж чадлаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.







их хааны нэрийг энэ тэнэг пиздад өгөх ч гэж
юуун горьдсийн, өөрийгөө ажлуулна гэж дотроо битүүхэн бодоод л байгаа юмууда амьсгаа чинь
Хүний охин үрийг шоронд хадаачихаад төрд яаж нүүрээ ширлээд байж байдаг байна аа. Огцорооч ээ
Я ваще такова не видел!!!это круто!!