Онигоо
Дотуур байранд суудаг хүүгээ эргэхээр аав нь хөдөөнөөс ирээд хаалгыг нь тогшиж:
- Батын Пүрэв энэ өрөөнд суудаг уу? гэж асуувал хаалганы цаанаас:
- Тийм ээ тийм, наанаа орхичих, би дараа нь чирээд оруулчихъя.
—————————————————————————————————
Оюутан хоолны газар ортол бүх ширээ хүнтэй байсан тул профессорын хажууд очоод суутал, түүнд тэр:
- Нугас гахайтай найзалдаггүй. Оюутан:
- Тэгвэл би нислээ, гээд босов.
Уурласан профессор шалгалтан дээр түүнийг унагаахаар шийдэв. Шалгалтын өдөр хамгийн хэцүү асуултууд тавьтал оюутан сайн хариулав. Багш дахин нэмэлт асуулт асуужээ:
- Чи зам дээр явж байтал хоёр шуудай олно, нэг нь aлттай, нөгөөх нь ухаан хийсэн. Алийг нь сонгох уу?
- Алттайг нь. Профессор:
- Би ухаан хийсэнийг нь авна. Оюутан:
- Хүн өөрт нь юу дутмагаа л сонгоно шүү дээ.
Багш бүүр их уурлан шалгалтын дэвтэр дээр нь “МАЛ” гэж бичив, оюутан харалгүй дэвтрээ аваад яваад өгөв. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд хэлжээ:
- Профессор оо, та гарын үсгээ зурсан боловч дүнгээ тавиагүй байна.
———————————————————————————————————————————————–
Өвгөн алтан загас дахин барив. Алтан загас:
- Эмгэн амьд хэвээрээ юу?
- Хэвээрээ!
- За за, тэгвэл намайг идчих…
——————————————————
Түүхийн хичээл дээр багш асууж байна.
- Чамд найман жил түүх заалаа. За чи Сүхбаатар жанжныхаа хэлсэн үгнээс ганцханыг ч болсон хэлээч дээ.
- Багш аа, тийм амархан юмыг уу?
- Тийм ээ, хэлчихвэл шууд онц тавилаа.
- Янжмаа хө, цайгаа чанаач.
———————————————————————————————————————————–
Нэгэн залуу нүдээ үзүүлж байна гэнэ. Нүдний эмч:
- Энэ ямар үсэг байна? Залуу:
- Мэдэхгүй.
- Таны хараа их муу байна.
- Та бичиг үсэггүй хүнийг бага доромжлоорой…
————————————————————–
Чукча аав хүү хоёр ярьж байна гэнэ… Хүү:
- Ааваа биднийг яагаад тэнэг гэдэг юм бэ? Аав чукча:
- Ийм болохоор л… (ширээ тогшив) Чукча хүү:
- Би яваад хаалга тайлчихъя. Аав чукча:
- Үгүй би өөрөө тайлъя.
—————————————————————-
Нэг Монгол Америка-д дал нь өвдөөд эмнэлэг оржээ.
- My seventy hurts
Эмч гайхаад судсыг нь барьж үзэх гээд гарыг нь барьтал:
- Hand fifty, seventy hurts гэжээ…
——————————————————————–
Нэгэн гэр бүл үдэшлэгт очихоор бэлдэж байна гэнэ. Ээж:
- Би улаан үстэй юм чинь улаан даашинзаа өмсөнө. Охин:
- Би хар үстэй юм чинь хар даашинзаа өмөснө. Аав:
- Би халзан юм чинь нүцгэн явахаас…
———————————————————————-
Химийн багш сурагчдаасаa ингэж асууж гэнэ.
- За би энэ бөгжөө аваад энэ уусмалд дүрнэ. Өнгө нь яаж хувирах вэ? гэж асуув. Бат:
- Багшаа өнгө нь хувирахгүй гэж хариулав. Багш
- Сайн байна. За батаа учрыг тайлбарлаж өгөөрэй ангийнхандаа! Бат:
- Өнгө нь хувирах байсан бол та юу гэж бөгжөө дүрэхэв дээ…
URL:














