38 давхар барилга нуржээ
Хойд Солонгос улсын Пхёньян хотын нэгэн дүүрэгт баригдаж байсан 38 давхар орон сууцны барилгын нэг хэсэг нурж унасан хэрэг өнгөрсөн 10 сарын дундуур болжээ.
Тус улсын удирдагч Ким Жонг Уны заавраар баригдаж байсан уг хороолол нь ашиглалтад ороогүй ч бүрэн баригдаж дуусан, засварын ажил хийгдэж байсан ба дээрх байшингийн нэг хэсэг нуран унах үед , 18 давхарт ажиллаж байсан нэг эмэгтэй ажилчин амь насаа алдсан аж.
Барилга нуран унах гол шалтгаан нь барилга барих стандартыг мөрдөөгүй, шаардлага хангаагүй материалууд хэрэглэж байсантай шууд холбоотой юм байна.
Хойд Солонгос улсад өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад ороод удаагүй байсан орон сууцны барилга нуран унаж, 400 хүн амь насаа алдсан хэрэг гарч байсан удаатай юм байна.
URL:













