С.Ганбаатар: “Оюу толгой” ХХК монголд юу ч өгөхгүй

1888641_839261036130454_5146775455209657772_n

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед яригдаад байгаа “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийн эзэмшлийг худалдана гэх яриа гарсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа гэдгийг тэрээр хэлж байсан.  Сүүлийн үед тус компанийн Монголын талын эзэмшил болох 34 хувийг худалдах тухай яригдах болсон нь байж боломгүй асуудал гэдгийг мөн онцолж байлаа.

Гэрээ байгуулагдаж байх үед Оюутолгойд эзэмших хувийг асар өндөр хүүтэй өр зээлээр авч байгааг монголчууд мэдээгүй, харин бүх баялгийн 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн роялтийн татвар авах нь гэж ойлгож байсан. Гэтэл хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар бид 34 хувиа өртэй, бас хүүтэйгээр худалдаж авсан. Иймээс Монголын тал өөрт ноогдох 34 хувийг худалдахад хүрвэл рояалти татварын хэмжээг 34 хувь болгох хэрэгтэй. Үүнээс өөр тохиолдолд 34 хувийн тухай яриа байж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр Оюутолгой Монголд юу ч өгөхгүйгээр шийдсэн байна гэдгийг мөн энэ дашрамд хэлсэн юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих