Горьдлого тээсэн харц шидэх Баянзүрхийн 21-р хорооныхон

гэрэлНийслэлийн гэр хорооллуудын гэрэлтүүлгийн асуудал шийдэгдсэн мэтээр хэдийгээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдэгдээд байгаа ч өнөөдөр амьдрал дээр тийм ч доривтой шийдэгдсэн зүйлгүй байна. Өвлийн цаг хаяанд ирж эрт харанхуй нөмөрчихдөг Улаанбаатар нийслэл хотын маань гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь гэр хорооллуудын гудамжнаас харагдана. Орой үдэш хичээл сургуулиасаа тарах багачууд, ажлаасаа тарах хүмүүс харанхуй дундуур бэдчин алхахдаа хаанаас ямар хүн гарч ирээд зохичих бол гэсэн битүүхэн айдастай гэр лүүгээ яардаг нь нууц биш.

Энэ байдал Баянзүрх дүүргийн 21-р хороо буюу Шинэ буудлаас хуучин ганц худагийн тийшээх айлуудын ард иргэдэд тулгарсан асуудал. Энэ гэр хорооллын гэрэдтүүлэг шугам шонг хэдийгээр босгосон ч хэзээ асч орчныг гэрэлтүүлэх юм бол гэж харанхуй шонгийн гэрэл рүү өлийж горьдонгуй харц шулуудсаар иргэдийн амьдрал хөвөрсөөр…

Гэрэлтүүлгийн шонг босгож янзалсан нэртэй харанхуй гудамжууд хэзээ гэрэлтэй болж иргэдийн сэтгэлд гэрэл гэгээ, итгэл бэлэглэх юм бол.

 
ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих