Иргэний нисэхийн мэргэжилтнүүд Иран улсад урилгаар ажиллав

1Манай улсын иргэний нисэхийн мэргэжилтнүүд Исламын бүгд найрамдах Иран улсын иргэний нисэхийн байгууллагын хүсэлтээр

тус улсын нисэх буудлуудад ажиллаад ирлээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн үйлчилгээний газрын харъяа Шалгалтын нислэг, зураглалын албаны шалгалтын нислэгийн багийн ажилтнууд Иран улсын Ahwaz, Bandar e Abbas, Zahedan нисэх буудлуудад суурилагдсан навигацийн тоног төхөөрөмжийн шалгалтын нислэгийг хийж, харилцан туршлага солилцсон байна.
Шалгалтын нислэгийг Иран улсын “Naft airlines” авиа компанийн Pokker 50 маягийн агаарын хөлөг ба нисэх бүрэлдэхүүн, “Iranian airports company” байгууллагын “Navigation department” хэлтсийн   инженер техникийн ажилтнуудтай хамтран нислэгийн 16 цагт багтаан хийж гүйцэтгэжээ. Ираны иргэний нисэхийн байгууллага болон “Iranian airports company” байгууллагын зүгээс Монгол Улсын шалгалтын нислэгийн байгууллагын үйлчилгээний чадавхи, боломжийг бодитоор үнэлэх боломж олгосон явдалд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

 

 

Үндэсний шуудан


URL:

Нэр: 5 Sex Positions You Need to Try If Your Partner Has a Long Penis Огноо: 12 August 2019

May 21, 2012 -

Сэтгэгдэл бичих