Лео Месси: Би ганцаараа допингийн шинжилгээ өглөө. Сонин биш байна уу?

uls_54867c9e39637_1Европын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажилладаг Спорт эрүүл мэндийг хамгаалах Испанийн агентлагаас “Барселона” клубын Месси, Андрес Иньеста, Иван Ракитич, Клаудио Браво, Хорди Алба гэсэн таван тоглогчоос допингийн эсрэг шинжилгээ авах зааварчилгаа гаргажээ. Гэвч тэднээс ганцхан Леогоос авсан байна. Үүний дараа Лео Месси цахим хуудсандаа “Допингийн хяналт. Сонгогдсон таван хүмүүсээс би л ганцаараа шээс болон цусны шинжилгээ өгөх хэрэгтэй боллоо. Жаахан сонин биш байна гэж үү? хэмээн бичжээ.

Мөн тэрбээр бяцхан хүүдээ зориулан шинэ жилийн гацуур модыг нь засаж өгсөнөө бичжээ. Лионель Мессигийн хувьд сүүлийн дөрвөн тоглолтын гуравт нь хэт-трик хийчихээд байгаа юм.

Lionel Messi pictured with the match ball after scoring a hat-trick in Barcelona's win over Espanyol

 


URL:

Сэтгэгдэл бичих