Т.Бархүү, И.Одончимэгийг зөвхөн “тээгч эх” болгох гэж сонгожээ
Олон насны зөрүүтэй ч өнөр өтгөн, аз жаргалтай амьдарч буй үлгэр жишээ хосууд гэвэл хамгийн түрүүнд жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарыг нэрлэх биз ээ. Тэгвэл Т.Бархүү эхнэр И.Одончимэгийг хүүхдээ гаргуулахаар, өөрөөр хэлбэл тээгч эхээр сонгожээ.
Гэхдээ мэдээж бодит амьдрал дээр бус тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Танхай тээгч эх” инээдмийн уран сайхны кинонд уг үйл явдал өрнөх болно.
Амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол үр хүүхэд гэдгийг хөгжилтэйгөөр харуулсан уг киног МУГЖ И.Одончимэг “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүнийн хамт найруулан гол дүрд нь тоглосон байна.
Мөн тус киноны гол баатруудын дүрийг жүжигчин, МУСТА Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар бүтээжээ.




URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.











malnuud
xumuuseig gegeeruulex kino xeil boldoggyi youm uu shal teneg kino xeix youmaa