Хятадад авлигач түшмэл асанд 14,5 жил хорих ял оноов
БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хятадын зүүн нутагт оршдог Аньхой мужийн Лаюнь хотын орлогч дарга асан Цюань Зюньлянд авлига авсан хэргээр 14,5 жил хорих ял оноосон тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Сужоу хотын дунд шатны шүүх Цюань Зюньляныг “албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэрэгт” буруутай гэж үзсэн байна. Ялын тогтоолд заасны дагуу, түүний хөрөнгийг хураана.
Хятадад авлигатай тэмцэх өргөн далайцтай кампанит ажил үргэлжилсээр байна. Сүүлийн үед төрийн болон улс төрийн томоохон зүтгэлтнүүдийг мөрдөн шалгах болжээ.
Тэдний дотор Хятадын өмнөд нутагт оршдог Хайнань мужийн захирагчийн орлогч Зи Вэньлинь, тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны дарга асан Зян Земинь, Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны орлогч дарга Лю Тенань нар байгаа аж.
Хятадын Төмөр замын сайд асан Лю Жизюньд авлига авсан хэргээр 2013 оны долдугаар сард цаазаар авах ял оноожээ. Түүний ялыг хоёр жилийн дараа гүйцэтгэнэ.
Д.Жаргал МОНЦАМЭ
URL:














