“Цэнхэр үстэй Цэрэн” буюу Монголчуудын эв нэгдлийн шалгуур

MongolPakistan

Сүүлийн үед Фэйсбүкээр “цэнхэр үстэй” Цэрэнгийн тухай яриа тасрахаа больсон. Цэрэндолгор бүсгүй Монголын жирийн хүмүүсийн амьдрал төдийгүй нийгэмд бугшсан олон асуудлаар илэн далангуй яриа өрнүүлдгээрээ олонд танигдсан нэгэн. Би хувьдаа Боловсролын Яаманд шургалсан Мууний шашинтан Б. Насанбаярын үнэн нүүрийг бодит баримтаар илчилж, уран олборлолтын улмаас хохирсон Улаанбадрахын малчдыг өмгөөлдөгт нь энэ эрэмгий шударга бүсгүйд талархаж явдаг.

Тэгвэл саяхнаас Фэйсбүкээр нэгэн шинэ мэдээ түгсэн нь Цэрэн нохойн чаргаар Хойт Туйлын цасан дундуур 300 км зам туулах Fjällräven Polar уралдаанд орохоор бүртгүүлсэн явдал байлаа. Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөх тус тэмцээнд тусгайлан бэлтгэсэн тамирчид биш харин та бидний ижил жирийн хүмүүс оролцдогоороо онцлогтой юм байна. Гэхдээ тэмцээнд шалгарч оролцохын тулд интернэтийн санал асуулгаар хамгийн өндөр оноог авах учиртай гэнэ.

2015 terms

Энэ тухай би эхэлж сонсоод Цэрэнгийн төлөө саналаа өгчихөөд мартжээ. Хэдхэн хоногийн дараа Цэрэн маань хоцорсхийж бүртгүүлсэн ч 900 гаруй оролцогчдыг яах ийхийн зуургүй гүйцэж түрүүлээд эхний 3-т орсныг мэдмэгц өөрийн эрхгүй Цэрэнгээрээ бахархан омогшсон. Тэр цагаас хойш уралдааныг анхааралтай ажиглах болсон. Тун ч удалгүй Цэрэн маань 2-т орж, дараа нь уралдааныг тасралтгүй тэргүүлж явсан Пакистаны Мойн Хаан гэдэг залууг гүйцэж түрүүлсэн. Цэрэнг түрүүлсэн өдөр Монголчууд бүгд л баярласан гэвч өрсөлдөөн дуусах яагаа ч үгүй байжээ.

Өнгөрсөн шөнө Фэйсбүк руу ортол Мойн Хааны санал өмнөхөөсөө 2 дахин өссөнийг хараад анхандаа нүдэндээ итгэсэнгүй. Цэрэн маань ардаас нь уйгагүй нэхэж байгаа ч 100, 200, 500, 800 саналаар хоцорч эхлэлээ. Фэйсбүүк дэх пакистан залуусын бичлэгүүдийг уншиж нууцыг нь мэдлээ.

fullsizerender

Пакистанчууд Фэйсбүүк дээр санал өгөхөөр уриалахдаа Мойн Хааны төлөө саналаа өгөөрэй гэсэнгүй. Харин “Пакистан Монголчуудад ялагдах гэж үү?” хэмээн уриалж байхыг харав. Пакистанчууд өөрсдөө саналаа өгөөд зогсохгүй бүх найз нөхдөө уриалан дуудаж бичицгээсэн байна. Иймдээ ч 1-2 хон хоногийн дотор 6-7 мянган хүн санал өгчээ…

pakistan-vs-mongol

Харин Монголчуудын маань дунд “Цэнхэр үстэй Цэрэн дийлэх үү?” гэх мэтээр тавласан өнөөх л тамын тогооны пост мэр сэр үзэгдэж урам хугалах. Бас дийлэнх маань “Цэрэнгийн төлөө БИ саналаа өгчихсөн, одоо болсон” гэсэн маягаар хандаж, найз нөхөд гэр бүлээ уриалан дуудаагүй нь ажиглагдлаа. Гэтэл бусад улсад Ерөнхийлөгч нь хүртэл өөрийн улсыг төлөөлөн оролцогчийг дэмжихийг ард түмэндээ уриалдаг гэх юм.

Энэ уралдаан бол ганц Цэрэнгийн уралдаан биш. Нохой чаргыг та бидний эс ширхэг болсон МОНГОЛ хүн жолоодох юм. Цэрэн энэ уралдаанд түрүүлвэл ганц Цэрэн биш уралдаанд МОНГОЛ улс түрүүллээ гэснээс ялгаагүй. Харин Цэрэн бүсгүй сонгон шалгаруултанд түрүүлж чадалгүй ялагдвал ганц Цэрэн биш МОНГОЛЧУУД та бид эв нэгдлийн сорилтонд хүчин мөхөсдөж ялагдлаа гэсэн үг.

Монголчууд бид “Монголоороо гоёж чимнэ” гэж яриад торго дурдангаар хийсэн чамин гоё хийцтэй дээлээр уралддаг. Үнэндээ бид “Монголоороо чимнэ” гэдгийг Монгол хүнээ дэмжиж, Монгол хүнээрээ бахархаж, омогших гэж ойлгох хэрэгтэй бус уу? Монгол хүн оролцсон, түрүүлсэн гэж нүүр бардам хэлэх шиг бахархал надад лав үгүй.

Яг энэ мөчид “3 сая хүнтэй Монгол улс 182 сая хүн амтай Пакистанаас илүү эв нэгдэлтэй байж чадах уу?” гэсэн тэмцэл Фэйсбүкээр өрнөж байна. Санал асуулга 12 сарын 12-нд өндөрлөж тэмцээний дүн гарна.

Элэг нэгт Монгол хүн та Цэрэнг дэмжиж саналаа өгсөн үү? Та Фэйсбүкийн НАЙЗ НӨХДӨӨ бүгдийг нь уриалан дуудсан уу? Ар Өвөр Монголчууд, Монгол туургатан, тулгатанууд минь, Цэрэнгээ дэмжээрэй!

Та Цэрэнгийн төлөө санал өгөхийн тулд энэ линкээр орж VOTE гэдэг товчин дээр дараарай! Мөн уралдаан 12 сарын 12 өнгөртөл үргэлжлэх тул тэр болтол ах дүү, анд найз нартай уриалаарай!

http://www.fjallravenpolar.com/show-all-contributions/?fbid=100000276273290

МОНГОЛЧУУД БИД НЭГДВЭЛ ЯЛНА ГЭДЭГТ БИ ИТГЭЖ БАЙНА.

orloo.info


URL:

Нэр: kkk Огноо: 10 December 2014

ene avgai uraldanuu yalagdnuu khend khamaatai yum be

Нэр: Зочин Огноо: 11 December 2014

ялаасай.бид монгол хүн монголынхоо нэр хүндийг ямагт бүх зөв зүйл дээр дэмжиж өргөн мандуулах хэрэгтэй.энэ л хамгийн гайхалтай нь.

Сэтгэгдэл бичих