Нэг хэсэг нь хожиж нийтээрээ хохирдог энэ шударга бус тогтолцоог яанам бэ? БОЛСОН ЯВДАЛ

pich1Намар нэг тариаланчин 300 тн буудай хураан авчээ. Түүнийгээ нэгэн гурилын үйлдвэрт тушааж борлуулж гэнэ.

Тариаланчин: Хөгшөөн найз нь буудайн урамшуулал ахиу авах гэсийн. Яаманд өгдөг бичгээ 600 тн гээд 300-аар илүү хийгээд өгвөл мань нь 30 сая хусах боломжтой болно. Найздаа нэг туслаач.
Гурил үйлдвэрлэгч: Туслая туслая, тэгэлгүй яахав. Би бас үнэ тогтворжуулахын Монгол банкны 4 хувийн хүүтэй зээлээс нь авахын тулд хоёулаа нэг мөсөн 900 тн гээд бичээд өгвөл мань нь чиний буудайн төлбөрийг ч төлнө, цаана нь надад хямд эргэлдүүдэх боломжтой 300 сая үлдэнэ. Тэгж тохирох уу.
Тариаланчин: Яг зөв. Аль алинд ашигтай.
Гурил үйлдвэрлэгч: Манай төр засаг ч үндэснийхээ үйлдвэрлэлийг жинхэнээсээ дэмжиж байна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих