Д.Дорлигжав:Намайг сайдад яригдаж эхлэнгүүт Х.Тэмүүжин энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан

14003_861Өчигдрийн чуулганы  хурлаар шинэ сайд болсон Д.Дорлигжав энэ хэрэгт ямар учраас холбогдоод байгаа талаараа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр  “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад  эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Танидаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэсэн юм.

Ийн тэрбээр Х.Тэмүүжин байр сууриа тавьж өгөхгүйн төлөө маш их явсан гэдгийг энэ үеэр илэрхийлэв.   Түүний хувьд Ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэж өгөх үедээ 4 сая долларын талаарх сэтгүүлчдийн асуултанд огт хариулаагүй “хаширласан”. Харин сайд болох нь тодорхой болсон үе буюу санал хураалтын өмнөхөн ийн зоригтойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэгэхээр Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарын хэн нь худал яриад буйг удахгүй цаг хугацаа харуулж болох ч шинэхэн сайд албан тушаалаараа амбицлан асуудлыг өөрт ашигтайгаар арай ч эргүүлэхгүй болов уу хэмээн найдаж байна.


URL:

Нэр: Ганаа Огноо: 11 December 2014

Тэмүүжин одоо боллоо ш дээ. Нууц амрагыг нь янхандалт, хар тамхины хэргээс бараг чөлөөллөө. Одоо юу хүссэн юм бэ. Бас цаана байгаа сүлжээг нь Тэмүүжинг бодоод шалгалгүй орхиж байна л гэж ойлгоод байгаа ш дээ. Тэмүүжингийн нуудгайгаас өөр хүн байсан бол одоо бүлгээрээ бөөнөөрөө илчлэгдээд аавынд сууж байх байсан байлгүй дээ.

Сэтгэгдэл бичих