Харумафүжигийн даруухан эхнэр
Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафужи Д.Бямбадорж монгол хөвгүүдийн бахдам амжилтыг үргэлжлүүлж яваа. Тэрбээр сүмогийн дүрмийн дагуу 2010 онд найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авч сүй тавьсан байна.
Түүнийг Япон бүсгүйтэй гэрлэчих вий хэмээн элэг нэгт монголчууд нь халаглаж байсан. Харин Харүмафүжи М.Баттуул гэх энэ бүсгүйг нэг насны ханиараа сонгосон билээ. Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцаж төгссөн тэрээр дуучин Нарагийн эгч билээ. Ирээдүйд 5-8 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй аваргынх Б.Нямжаргал хэмээх хөөрхөн охинтой.


URL:












