Орхон аймгийн “Хангарьд” клубын харваач Б.Ёндон улсын мэргэн боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойн баяр наадмын сур харвааны эрэгтэйчүүдээс улсын мэргэн төрсөн билээ.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, 21 настай залуу харваач Б.Ёндон 40 сумнаас 38 оносноор түрүүлж, улсын мэргэн болсон юм. Тэрбээр одоо Орхон аймгийн “Хангарьд” клубын харьяалалд байдаг.
Удаах байрт Баян-Өлгий аймгийн харваач Б.Баярсайхан, улсын хошой мэргэн н.Баатархүү нар орсон юм.
Харин эмэгтэй харваачдаас Төв аймгийн харьяат Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Х.Оюунчимэг тэргүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат О.Чинзүрх нар удаалж наадамчин олноо баярлуулав.


URL:

Сэтгэгдэл бичих