О.Магнай ажлаа хүлээлгэж өгнө

tol0604

ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа хүлээлгэж өгөх болсон талаар яг одоо сэтгүүлчидтэй уулзан мэдээлэл хийж байна. Тэрээр ажлаа хүлээлгэж өгөх болсон хоёр шалтгаан байгаа гэлээ. Үүний нэгд “Шийдлийн” Засгийн газар сөрөг хүчингүй болсон учир сөрөг хүчингүй засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзжээ. Хоёрдугаарт, тэрээр Шадар сайдаар томилогдоод удаагүй байгаа У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүх “О.Магнай, чи нохойн баас гэж ярих яахав? Өөрийнхөө баасыг цэвэрлээрэй” хэмээн хэлж, тэдний хооронд багагүй зөрчил үүссэн нь хэвлэлээр цацагдсан билээ. О.Магнай гэнэт ажлаа хүлээлгэн өгөх болсон талаараа ийнхүү мэдээлж буй ч цаана нь ямар нэгэн дарамт шахалт байсан байж болзошгүй хэмээн ажиглагчид хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих