“Бөхийн өргөө хэдэн тэрбум төгрөгийн орлоготой вэ”

3cf4fa436d571225original

“Монгол бөхийн хөгжил шинэчлэлт” ТББ-аас Монголын Үндэсний бөхийн холбоо/МҮТХ/-ны хууль бус үйл ажиллгааны талаар мэдээлэл хийлээ. Тэд“1998 онд МҮБХ-ны тэргүүний суудалд заларснаас хойш өнөөдрийг хүртэл сайн дураараа өөрийгөө улираан сонгож дархлагдсан хүн бол Р.Нямдорж” гэв. Тэрбээр сүүлийн 12 жилийн туршид холбооныхоо Цэцдийн зөвлөлийг санаатайгаар хуралдуулаагүй байна. Уг нь Цэцдийн зөвлөл нь хуралдаж ажлын хэсэг гарган МҮБХ-ны Их эеийг зохион байгуулах ёстой аж.

Энэ талаар“Монгол бөхийн хөгжил шинэчлэлт” ТББ-ын менежер С.Болдгэрэл “1996 онд ард түмний хандиваар Монгол бөхийн өргөөг барьсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж улсаас800 сая төгрөг өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр төр өмчөө хайхрахгүй гаргуунд нь гаргасан байна. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бөхийн өргөөний орлогын10 хувийг авах гэж улайран дайрсан удаатай. МҮБХ-ны санхүүгийн тайлан олон нийтийн өмнө ил байх ёстой.

Шалгахыг хүссэн хүн бүр Бөхийн өргөөнд болж буй арга хэмжээний тасалбарын үнийг суудлын тоотой үржүүлээд мэдэж болно гэдэг. Гэтэл өнөөдөр Бөхийн өргөө хэдэн тэрбум төгрөгийн орлоготой гэдэг нь тодорхойгүй. Мөн Бөхийн өргөөнд хэдэн түрээслэгч байдгийг ч мэдэхгүй байна шүү дээ” гэв.

Ц.ЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих