Егөөдөл Ахиж эхнэр авахгүй байх арван шалтгаан
1. Гайгүй аятайхан юм олох гэж ФЕЙС, ЗАР ухаж баахан цаг үрнэ Ядаргаа
2. За нэг юм оллоо гэхэд НАЙРАХ, ПАНААЛДАХ гэж хамаг арга чаргаа барна Үр дүн гарах эсэх нь магдлалгүй учир нэгэн зэрэг 4-5 хүүхэнд санал тавина Үнэн төвөгтэй
3. Заа тэгээд бүгдийг нь ээлж дараалан ХООЛОНД, БААРАНД, ТЕАТР-т урина. Бөөн зардал чирэгдэл
4. Арай гэж ганц нэг юм зөвшөөрүүлээд авдаг юмаа гэхэд араасаа бөөн БОНУС дагуулаад ирнэ. Өөрийн хэдтэй нийлээд хүн сүрэг болчихож байгаа юм чинь. Нөгөөдүүл нь нэг гэрт багтахгүй бөөн асуудал үүсгэнэ.
5. Ая эвийг нь оллоо гэхэд нөгөө эхнэр чинь ТАЛХ ИХ ИДНЭЭ ядаж байхад Дээр нь бас будаг шунх, өмсөх зүүхийнх нь үнэ гэж тэнгэрт хадсан юм нэхнэ
6. Энэ бүхнийг нь аргалая гэхэд ХАРДАХ СЭРДЭХ-ээс эхлээд ААШ гэж АДСАГАА АДСАГА -Эмэгтэй хүнийг ааш нь чимдэг гээд л дайрчихна шүү дээ Бурхан минь !!!
7. Ингээд зогсдог бол бас ч яахав Гэтэл өглөө оройгүй энд өвдлөө тэнд хатгалаа гээд баахан ӨВЧИН ТООЧНО. Горьгүй ээ
8. Нэгэнт л суух барих дээрээ тулсан юм гээд нүдээ аниад зүтгэе гэтэл НУУДГАЙТАЙ байж золигтноо өнөөх чинь Ижий минь !!! гэж
9. Хураасан жаахан юм Авсан цалин хэд гурван юм үрэн таран болоод түрийвч нэмгэрээд ирэхийн цагт ХҮНИЙ ХҮН гэдэг ХҮНИЙ Л ХҮН байдаг байхгүй юу Нэг шалтаг заагаад л -Чам шиг юмтай ингэж амьдрахгүй гээд өөрийнхөө авчирсан хэдэн хувцасаа миний эд хогшилтой нийлүүлж ачааллаад л арилаад өгнө.
10. Хоёр яс саллаа даа гээд хугас юм тонгойлгоод сууж байтал болоогүй ээ Өнөөх чинь шүүхэд дууддаг байхгүй юу
ҮНЭХЭЭР АЙМШИГТАЙ Махыг минь зулгааж, цусыг минь сорж, эцэст нь чөмгийг минь ташиж байж л сая салж байгаа юм чинь Ахиж авгай авна гэж саналтгүй шүү ЭРЧҮҮД МИНЬ !!!???!!!
URL:





