Гал түймрийн дуудлагын ихэнх нь ахуйн хүрээнийх байжээ

527-1420091762fa620ffed1cc2076f27284090a04bc05_L

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн  шөнө гал түймрийн 14 дуудлага, аврах ажиллагааны  гурван  дуудлага иржээ.

Гал түймрийн дуудлагын ихэнх нь ахуйн хүрээнийх байсан хэмээн албаныхан мэдэгдлээ. Харин өглөө 08.00 цагт ээлж солигдсоноос хойш  100 айл орчимд айлын байшин шатсан дуудлагын  дагуу  НОБГ-ын алба хаагчид шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд хандан галын аюулгүй байдлыг ханган галлагаа болон цахилгааны холболтуудыг тогтмол шалгахыг  анхаарууллаа.

Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих