М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлж МҮОНРТ-ийн 700 албан хаагчаас 100-г нь цомхотгох шийд гарсан сурагтай

32_0542ce304be1ff07d6d15d02d824f0c2ab650b2b

Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, тус зөвлөлийн 15 гишүүний 100 хувийн саналаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийд гаргажээ.

 

Ингэснээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ирэх даваа гарагт дахин хуралдан, дээрх шийдвэрээ баталгаажуулж, шинэ Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэх аж. Одоогоор дараагийн даргад МҮОНТ-ийн захирал асан Д.Энхтуяа болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын нэр яригдаж байна.

 

Дашрамд дуулгахад өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн 700 албан хаагчаас 100-г нь цомхотгох шийд гарсан сурагтай.

UNDESTEN


URL:

Нэр: irgen Огноо: 6 January 2015

Yamar olon hun ajilladag gazar ve. 400 huniig halmaar yum daa.

Сэтгэгдэл бичих