Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хүн амины хэрэг гарчээ
Тэгвэл уг хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй аж. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлд байсаны улмаас өөрөөс нь салсан эхнэртээ хорссон иргэн хадам эгчийгээ хутгалж хүнд гэмтээгээд өөрийнхөө аминд хүрсэн нь энэ аж.
Тиймээс манай улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцээд байна гэж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгт өртөж байгаа олон мянган хохирогч байгаа гэдгийг хууль хяналтынхан, хийгээд албаныхан санах хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд нийтээрээ, олуулаа тэмцэх хэрэгтэй гэдэг уриалгыг ч гаргах нь зүйн хэрэг биз ээ. Өөрөөр хэлбэл, манай цагдаа нар ч иргэд ч “эр, эмийн хооронд илжиг бүү жороол”, “Айл гэрийн амьдрал бид нарт ямар хамаа байхав” гэдэг өнцгөөс хардаг байдлаа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. unen.mn
URL:













