ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хонгилд амиа хорложээ
Бидний хэлж заншсанаар Эх нялхасын төв буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн подвалиас амиа хорлож нас барсан байдалтай хорь гаруй насны залуугийн цогцос олджээ.
Нэрээ нууцалахыг хүссэн эх сурвалжийн хэлж буйгаар Баянгол дүүргийн XI хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд хэд хоногийн өмнө нэг залуу амиа хорлосон байдалтай нас барсан байсаныг энэ сарын 6-ны өдөр тус эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ болон подвальд шалгалт хийж байх үеэрээ мэдэж цагдаагийнханд мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар подвалиа байнга шалгадаг гэнэ. Харин амиа хорлосон залуугийн байсан подвалийн цоож нь зүүгээстэй байсан болохоор нэг их анзаараагүй юм шиг байна лээ” гэсэн юм.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ажээ.
URL:














