Хойд солонгосын онгоц болоод зуун үхрийн талаар юу гэв
Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн Дорнод аймгийн Чойбалсан суманд бууж 200 үхэр авч явсан гэх Хойд Солонгосын ачаа тээврийн онгоцны талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

“Жил хагасын өмнө ерөнхийлөгч Хойд Солонгос улсад айлчлал хийсэн. Энэ үеэр манай улс тус улсад 10 мянган мал үржүүлгийн чиглэлээр өгөхөөр тохирсон . Энэ дагуу тус улс өөрийнхөө ачааны онгоцоор Монгол Улсад газардаж 104 үхэр ачиж явсан. БНАСАУ-д хойд талаараа хүйтэн сэрүүн өвөл болдог. Тиймээс мал аж ахуйн тусгай бүс бий болгоно гэсэн хөтөлбөр явуулдаг юм билээ. Гадаад харилцааны яаманд олон улсын хамтын ажиллагааны сан гэж байдаг. Энэ сангаас зардлыг гаргасан. Манайх үржүүлгийн мал өгье өөрсдөө үржүүлээд хүнсний асуудлаа шийд гэсэн саналыг тэдэнд тавьсан. 2000 оны үед Хойд Солонгост ямаа гаргасан. Одоо үржээд байж байгаа. Нислэгийн зөвшөөрөл аваад, бүх зүйлийг хяналттай хийсэн. Олон улсын харилцаа дүрэм журмын дагуу бүхнийг хийсэн. Манайх Ази номхон далайн бүсийн дэлхийн хүнсний байгууллагуудыг 2014-2015 онд даргалж байгаа тул мал нийлүүлж, дэмжлэг үзүүлснээрээ олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа” гэж хариулжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














ENE BOL BOLDGL NAIMAA SHUU DEE.YAGAAD BOLHGUI GEJ