Хөлбөмбөг үзснийх нь төлөө 13 хүүхдийг хөнөөжээ

3b367259533d2386b8e60be210c9c9fdХөлбөмбөгийн тэмцээн зурагтаар үзснийхээ төлөө амь насаа алдсан аймшигт хэрэг Иракт гарлаа.

Азийн цомын төлөөх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзлээ хэмээн Ирак дахь Исламын хэт даврагчид 13 хүүхдийг газар дээр нь автоматаар шүршин хөнөөжээ. Энэхүү аймшигт аллага тус улсын хойд зүгт орших Мосуле хотод болсон байна.

Спортын ямар нэгэн арга хэмжээг үзэж сонирхох нь алах ялаар шийтгүүлэх ялтай гэмт хэрэг хэмээн алан хядагчид үздэг ажээ. Тэдний байгуулахаар тэмцэж буй улсад цаашид ч гэсэн ийм байх болно гэдгийг тэд анхааруулсан байна.

Хэдийгээр энэ хөлбөмбөгийн тэмцээн Австрали улсад Ирак Иорданий хооронд болж өнгөрсөн ба Иракчууд ганц бөмбөгийн зөрөөгөөр хожсон юм. Гэвч тус алан хядах “Исламын улс” бүлэглэлийн хөгжөөн дэмжигчдэд энэхүү баярт мөчийг тэмдэглэх хувь заяа дутжээ.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: мммм Огноо: 21 January 2015

zurag n boko haram

Сэтгэгдэл бичих