Монгол програмистын шинэ бүтээл олны сонирхлыг татав

Монгол програмистын шинэ бүтээл олон нийтийн сонирхлыг татаж байна. Андройд үйлдлийн системтэй хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсанд зориулсан дохиоллын системийг монгол залуу зохиожээ.

Тус програмыг бүтээснээр нэг тэрбум гаруй хэрэглэгчидтэй iphone утаснаас гурав дахин илүү өндөр хүчин чадалтай энэхүү ухаалаг гар утсыг хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж дэлхийд борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн байна.

Програмист Батчулууны зохиосон уг програм нь гэр машин зэрэг биет обьектуудад ямар нэгэн гадны халдлага учрахад гар утсанд нь дохиоллоор мэдэгдэхээс гадна хэрэглэгчийн байршлыг тодорхойлох давуу талтай юм.

Интернэтэд байршуулсан энэхүү програмыг одоогоор 1 сая 500 гаруй мянган хэрэглэгч утсандаа татаж аваад байна. Програмист Батчулуун Android маркет дээр тэсрэлт хийж, өдөрт доод тал нь 5000-6000 хүн сонирхон татаж авах шинэхэн программ зохиох ажлаа эхлүүлээд байна хэмээн ярьлаа.


URL:

Сэтгэгдэл бичих