1515 1111 тусгай дугаарт иргэдийн саналыг хүлээн авна

10359077_802743693129315_5749445732735124984_o

Монгол Улсын засгийн газраас нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зарим асуудлаар иргэд олон нийтээс үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессеж үйлчилгээгээр дамжуулан санал авах ажил хийх гэж байна. Энэхүү ажлын зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Саналыг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан авах ба 2015 оны 1 сарын 31 өдрийн 9:00 цагаас эхлэж 2015 оны 02 сарын 03 өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэд 15151111 тусгай дугаараас ирсэн санал асуулгын мессежид “1” эсвэл “2’ хариу илгээн саналаа өгөх ба өөр тэмдэгт илгээвэл хүчингүйд тооцно. 15151111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой ба санал асуулгын нэгдсэн дүнг http://itpta.gov.mn/ хуудсаар дамжуулан цаг тутамд мэдээлэх болно.


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 January 2015

саналаа өгөөрэй хамтдаа хямарлаас гарч сайхан амдарцгаая

Нэр: Дорж Огноо: 30 January 2015

Тулгасан асуулга явуулахыг эсэргүүцэж байна. Дараа нь биднээс ам асуух болно. Баярцогтын бодлого явагдаж байгаа учраас үүнийг хэлж байна.

Сэтгэгдэл бичих