Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний зөөврийн аппараттай болно

13145_427598634060386_2275371654825397955_n

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж байгаа бөгөөд төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тус корпорацаас140 ширхэг шээсний шинжилгээний аппаратыг нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх юм. Уг аппаратууд нь цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж, шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байгаа юм. Мөн хүнд өвчтэй, хэвтэрт байгаа өвчтөн болон бага насны хүүхдийн шинжилгээг гэрээр нь очиж авах боломтой гэдгээрээ онцлогтой. Эдгээр аппарат нь 3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бөгөөд эрүүл мэндийн салбарт дэвшилттэй зүйл болж байна гэдгийг холбогдох салбарынхан хэлж байв.


URL:

Сэтгэгдэл бичих