Монголын хамгийн баян хатагтай нар
Энэ УИХ өнгөрсөн парламентаас олон бизнесмэнтэй, илүү баячуудтай болсон талаар ид шуугиж байна. Шинэхэн
гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг хуулийн дагуу олны өмнө ил болсон нь ч үүнтэй холбоотой. Тврийн түшзэ хүн бизнес эрхлэхгүй байх хуультай. Тийм ч учраас бизнесээ ихэвчлэн гэргийдээ даатгаж, өөрөө төр түшилцэж, нэг ёсны хос морьдтой болдог хэв маяг Монголд их түгээмэл болж байгаа. Юутай ч бид энэ удаад парламентад шинзэр сонгогдсон түшзэдийн нууцлаг гэргий нарыг танилцуулж байна.
Клипний баатар сайхан бүсгүй
Монгол банкны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж, Монголын мөнгөний уутны амсар дээр сууж явсан О.Чулуунбат ноёнтон их хэл амны хажуугаар УИХ-д сонгогдож амжсан сүйхээтэй эр.Олон улсад нэр нөлөөтэй гэх тэрээр олон жилийн өмнө анхны эхнэр, хоёр хүүхдийнхээ ээжээс өрх тусгаарлаж, өөрөөсөө дүү бүсгүйтэй гэр бүл болсон нь Ш.Цэндмаа гэх сайхан бүсгүй байдаг. Хаанаас нь ч харсан сайхан бүсгүйн хайранд умбаж, 2006 онд бага охиноо тэвэрсэн ноён О.Чулуунбат хэнз охин сэтгэлийг нь нялхрааж байгаа тухай ам алдаж байсан удаатай. Ш.Цэндмаа хатагтайг уншигчид маань “Эмээ” дууны клипэнд ээжтэйгээ хамт тоглодогоор нь андахгүй танина. О.Чулуунбат ноёнтон хайртай гэргийнхээ ээжид бэлэг болгож далны ясны сийлбэрч, дуучин Баттогтохоор хадам ээждээ зориулж дуу дуулуулсан нь энэ юм. Одоогоор Ш.Цэндмаа бүсгүй хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, арын албыг авч явахад ихэнх цагаа зориулж байгаа.
Бизнесмэн том модель
Та сувгаа битгий солиорой хэмээсээр олонд танигдсан Ч.Сайханбилэг хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдож байгаа, өөрөөр хэлбэл улс төрд цоо шинэхэн цэрэг биш. “Алтан үе” гэгддэг 90-ээд оны чадварлаг загвар өмсөгчдийн нэг топ модель Р.Байгальтай гэр бүл болж, Монголын үлгэр дуурайл сайхан хосын эгнээнд багтаж байсан үе саяхан. Харамсалтай нь хосуудыг гэр бүлийн хувьд тийм ч таатай харилцаатай бус хэмээн ойр дотныхон нь шивэр авир хийдэг. Toп модель бүсгүй нөхрөөсөө илүү сүйхээтэй, бизнесийн гүйлгээ ухаантай нэгэн. Дээхэн үеэс хувийн гоо сайхны салон ажиллуулж, гурван жилийн өмнө “Голомт” хотхонд буурь сэлгэж, Baigal beauty spa-гаа дэлхийн тансаг зэрэглэлийн жишгээр тохижуулж, Монголдоо анх spa гэгчийг нэвтрүүлсэн. Гоо сайхны цогц үйлчилгээтэй уг салон үнэхээр нүд алдам. Тоймгүй их мөнгөөр боссон нь үүднээсээ аваад хэнд ч илт. Энэ бизнесээ түүнийг нөхрөөсөө хамааралгүй өөрийн чадлаар босгосон хэмээн дээдсийн хүүхнүүд ам алддаг. Юутай ч хатагтай Р.Байгалийн хувьд Сингапур явах нь их дэлгүүр орохоос ч хялбар зүйл хэмээн ярьдаг оргүй яриа биш юм.
Зурагчин хатагтай
Их хурлын мандат өвөртлөхөөсөө өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, ҮХ-ны сайд зэрэг мөнгөтэй салбар удирдаж ирсэн ноён Х.Наранхүүг нэвтрүүлэгч Цэенхандын хүү гэдгийг уншигчид маань андахгүй байх аа. Түүний гэргий С.Амгалан хэмээх эдийн засагч мэргэжилтэй, манай нэртэй түүхч, доктор Г.Сүхбаатар агсны ууган охин, гэрэл зургийн хоббитой бүсгүй байдаг. Хойно сурч байхдаа ирээдүйн ханьтайгаа танилцаж, гал голомтоо үүсгэсэн энэ хатагтай нөхрөө ГОК-ын захирлаар томилогдож, Эрдэнэтэд төвхнөхөд гэртээ дэмий суухгүйн тулд гэрэл зурагт дурлаж, эх орныхоо үзэсгэлэнт байгалиар хоёр жил хөндлөн гулд аялж, эцэст нь бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан удаатай.
Хясаан дундах сувд
Энэ парламентад будаг нь ханхалсан цоо шинэхэн, эрч хүчтэй залуу түшээ орж ирсэн нь “Нью прогресс” группийн ерөнхийлөгч С.Бямбацогт. Ховд нутгийн хүү тэрээр дунд сургуульд байхын хар бол ажил хийж, оюутан ахуйдаа шаггүй наймаа панз үсэргэчихдэг байсан сүйхээтэй эр. Тиймдээ ч 2000 онд гэргий, ахтайгаа гурвуулаа нийлж компани байгуулсан нь өдгөө үндэсний хэмжээний групп болон өргөжсөн биз ээ. Тэрээр 10-р ангидаа ааваасаа өнчирч хоцорсон бөгөөд ээж нь амьдралын жамаар хань ижилтэй болж, өнгөрсөн 8-р сард хурим хийхсэн бөгөөд эрхэм гишүүн ээжийнхээ хуримыг зохион байгуулж, жийп машинаар бэлэг барьсан гэдэг. Түүний гэргий эдийн засагч мэргэжилтэй Э.Ганцэцэг хэмээх нүд унагам сайхан бүсгүй байдгийг харин уншигчид маань тэр бүр мэдэхгүй биз ээ. 7-р сарын 1-ний үймээнээр шатаж орхисон МАХН-ын байран дахь Duty free-r ажилуулахын зэрэгцээ эдийн засагчийн хувиар нөхрийнхөө бизнест бодит оролцоотой хамтардаг Э.Ганцэцэг өдгөө группээ удирдаж, нөхрийнхөө ар талыг найдвартай дааж яваа. Хамгийн сонирхолтой нь хатагтай Э.Ганцэцэгийн төрсөн дүү нь ГЕГ-ын дэд дарга асан, өнгөрсөн сонгуульд ҮШН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн С.Батцогтын гэргий сайхан бүсгүй байдаг.
Улс төрд хүч үзэж явсан ажил хэрэгч бүсгүй
“Монросцветмет”-ийн захирлаар чамгүй олон жил ажилласан Х.Бадамсүрэнгийн гэргий Рэнцэн-Амгалан хэмээх ажил хэрэгч, сайхан бүсгүй байдаг. Их эмч мэргэжилтэй энэ хатагтай цагтаа яаманд эрүүл мэнд хариуцсан референт хийж явсан бөгөөд 1996 онд МАХН-аас УИХ-д нэр дэвшиж явсан улс төрийн намтар түүх арвинтай бүсгүй. Харамсалтай нь ах нам өвдөг шороодож, АН төрийн эрхийг авсан энэ сонгуульд тэрээр өвдөг шороодож, түүнээс хойш хувийн бизнестээ ихэнх цагаа зарах болсон. Хатагтай Рэнцэн-Амгалан хувийн “Тун эрдэнэ” компанитай бөгөөд “Тун эрдэнэ фарм”, “Алтан удам” эмийн сангийн салбарууд хаа сайгүй байдаг билээ. Эм, эмийн бүтээгдэхүүнээс гадна тус компани Хятадын арьс арчилгааны алдарт брэнд Dabao гоо сайхны бүтээгдэхүүнийг оруулж ирж, Монгол бүсгүйчүүдийнхээ гоо сайханд санаа тавьдаг.
Чамин нэртэй нууцлаг бүсгүй
Монголын тэргүүн баячуудын жагсаалтад дээгүүр давхих “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу бизнесийн нууц ноёнтнуудын нэг. Чухам ямар замналаар Монголын бизнесийн ертөнцөд орж ирж, ямар аргаар хөлжиж, их захын эзэн суусан нь тодорхойгүй бизнесмэн эр долоо хоног бүр гар утасныхаа дугаарыг өөрчилдөг тухай нь ярьдаг байв. Хувь хүн, хувийн амьдралаа олны хараанаас ийм чадмаг нууж чаддаг түүний гэргийг Оюунсогоо гэх чамин нэртэй бүсгүй байдаг гэхээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй. Харин эрхээрээ хатаж, мөнгөөр туйлчихсан хүү, охин хоёр нь энэ бизнесмэн эрийн нэр сүрийг сүүлийн үед сайн, муугаар нь дуудуулаад байгаа.
Тансаг “нуувчин” дахь гэргий
Монголын тэргүүн баян, жинхэнэ нууц ноёнтон. Ямартаа шинэхэн гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээр айргийн тавд ч багтахгүй, бүр хөл дүүжлэх унаагүй хэмээн мэдэгдсэн байх юм. Зөвхөн эндээс л түүний хэр нууцлаг, далд нэгэн болохыг харж болно. Монголын тэргүүн баян унах унаагүй, хөрөнгө мөнгөөрөө “Монгол шуудан” банкны Д.Зоригтын ард орно гэж харин ч нэг байдаггүй хэрэг биз. Түүний тухай нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн том хүү, “Бодь” групийг үүсгэн байгуулагч, өнгөрсөн 4 жилд АМГТХЭГ-ын даргаар ажилласан гэхээс илүү ч олонхи нь мэддэггүй гэхэд болно. Гэргий, хүүхдээ ёстой тас нуудаг. Тансаг нуувчин дахь баяны гэргий хэмээн дээдсийн хүрээнийхэн шивэр авир хийдэг нь нууц биш.
/Яанаа/
URL:




