Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК гэх мэт компаниуд оролцож байна.
URL:




























