Ума Турман фэнүүдээ шоконд оруулжээ

fba09712-b406-40fa-8724-c231c72d3d00Холливудын од Ума Турман нүүр нь танигдахгүй болчихоод олон нийтийн өмнө гарч иржээ. Кино одын шинэ дүр төрх фэнүүдэд нь таалагдаагүй учир шоконд оржсон гэж Британийн Daily Mail-д бичжээ.

Тэр Нью-Йорк дахь “Black Mamba” театрт болсон “The Slap” цуврал киноны нээлтийн үеэр ийн гарч ирсэн байна.

Жүжигчин эмэгтэй улаан хивсний ёслолын зурганд зориулж Рене Зеллевегерийг дууриаж мэс засал хийлгэсэн нь ийн амжилтгүй болсон гэх маргаан гарч байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Ума Турман blepharoplasty-ийн тусламжтайгаар нүдэн доорх уутаа арилгуулсан аж. Мөн нүүрний хэлбэрээ өөрчлүүлсэн. Дух, хацар, эрүүндээ мэс засал хийлгэсэн байх магадлалтай гэнэ.

Үүний зэрэгцээ, нийгмийн сүлжээнд Турманыг фэнүүд нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан бол зүгээр гэж бичиж байгаа ажээ.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих