Өлсгөлөн зарлаж эхлээд 100 цаг өнгөрлөө
Ноён уулаа аварч үлдэх гэсэн арван иргэн өнөөдрийн байдлаар засгийн газрын ордны баруун талд өлсгөлөн зарлаад 100 цаг өнгөрсөн байна. Энэ хугацаанд засгийн газар болон ерөнхийлөгчийн зүгээс нэг ч хариулт ирүүлээгүй байгаа юм байна. Өлсгөлөн зарлаж эхэлсэнээс хойш өнгөрсөн хэд хоногт ямар үйл явдлууд болсныг эргэн саная.
-600 сурагч “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхнийг дэмжин захиа илгээжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсэгэр дээрх Ноён уулыг ухаж алт олборлохыг эсэргүүцсэн иргэд суулт зарлаад 2, өлсгөлөн зарлаад гурав хонож байна. Өлгөлөн зарлаж буй хүмүүсийн дунд байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 9 хүн өлсгөлөн зарлаж байгаа бол тэдэнтэй нэгдэх хүсэлтэй 300 гаруй хүн байгаа гэдгийг “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн хэллээ. Мөн тэднийг дэмжсэн 60 гаруй мянган иргэн ирж гарын үсгээ зурсан бол орон нутгийн сургуулийн 600 сурагч дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зуран захиа илгээсэн аж.
olloo.mn
-Ноён уулаа аврахаар “өлсгөлөн” зарлаад байгаа бүлгэмийн автомашиныг галдан шатаажээ
2015-02-12 14:43:23
Манай улс эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг бол уул уурхай гэж хардаг болсноос хойш уул уурхайтай холбоотой аливаа анхаарлын төвд орсон. Өнөөдөр томоохон орд газруудын дийлэх хувь нь гадныхны мэдэлд очсон тул уул уурхайнуудаас Монголчуудад унах ашиг байхгүй, алдагдал ихтэй байдаг болсон нь нууц биш. Үүнээс болоод Монголын эдийн засаг сөхрөхдөө тулсан нь туйлын үнэн.
Гэтэл Сентерра гоулд компани Ноён уулын Гацууртын ордыг ашиглахын тулд бүхий л аргаа хэрэглэж, манай гишүүд ч тэдний гар хөл болон дэвсээр буй.
Үүний нөлөөгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сентерра гоулд компанийн лицензтэй талбай, Гацууртын ордыг ашиглах олборлолт явуулах, эсэх асуудал Улс төрийн хүрээнд бараг шийдэгдэж байна.

“Урт” нэртэй хуулийн хязгаарлалтын бүсэд тус компанийн талбайн зарим хэсэг орсон байсныг уг хуулиас гаргаж, стратегийн ордод нэг л мэдэхэд оруулчихсан байсан. Харин одоо Төрийн хувь хэмжээг хэдээр тогтоох вэ гэдэг асуудал яригдаж буй. Ерөнхийдөө улс төрийн намын бүлгүүд болон байнгын хороогоор Төрийн эзэмшилд 20 хувийг байлгахыг дэмжиж буйгаа мэдэгдээд байгаа.
Тэгвэл үүнийг ард иргэд хүчтэй эсэргүүцэж, өдөр хоног дараалан жагсаал цуглаан, суулт хийсээр байна. Тэд Ноён уулыг сэнгэнүүлчих эсрэг боломжит бүх аргаа хэрэглэж, эхлээд жагсаал цуглаан, дараа нь суулт, одоо бүр өлсгөлөн зарлаад эхэллээ. Энэхүү өлсгөлөн нь төрийн түшээд нар “Ноён уул, Гацууртын орд”-ыг ашиглуулахгүй гэсэн хариуг өгтөл үргэлжлэхийг өлсгөлөнд оролцогчид хэлж байна.
Өлсгөлөнд Ноён уулаа аврах хөдөлгөөн, орон нутгийн иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн хөдөлгөөн, Үндсэрхэг үзэлтнүүдийн бүлгэм , бөө гээд Монголын бүхий л иргэдийн төлөөлөл болсон хүмүүс оролцож байна.

Гэтэл өчигдөр 21.00 цагийн үед “Босоо хөх Монгол” бүлгэмийн машиныг бензин цацаж шатаасан хэрэг гарлаа. Энэхүү үйлдэл нь санаатай үйлдэл байсан тухай тус бүлгэмээс мэдээллээ. Бүлгэмийн гишүүн “Нохойн наадам эхэллээ. Суулт эхлээд 58 цаг, өлсгөлөн зарлаж эхлээд 10 гаран цаг болж байхад Босоо Хөх Монгол бүлгэмийн арын албаны “Hyundai starex” маркын машиныг галдан шатаалаа..Энэ үйлдэл зорилго нэгт бидний зоригийг мохоож чадахгүй” гэжээ. Дашрамд хэлэхэд уг бүлгэмийнхэн “Ноён” уулаа аврахаар тэмцэнэ хэмээн өлсгөлөн зарлаад байгаа билээ.
Мөн өчигдрөөс тус бүлгэмийн цахим хуудас дахь дэмжигчдийн сэтгэгдлүүдийг хэн нэгэн устгаад байгаа талаар ч ярьж байсан юм.
-”Ноён уулынхаа төлөө амиа өгөхөд бэлэн”гэв

URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.















Амиа бодож айж хэвтлээ гээд мөнх амьдрах биш
Алт цуглуулж мөнгө хураалаа гээд авсандаа аваад орох биш
Үлдэх хэдэн хүүхэдүүдээ гишгэх газартай байлгахаар
Үхэн үхтэлээ би нутагаа хамгаалж тэмцэнэ дээ.
Та бүхнийг Сэлэнгэ аймгийн гаралтай олон хөгшид дэмжиж байна. Газар шорооныхоо төлөө дотоод гадаадын бузар шуналтнуудын эсрэг тэмцэж өнөөгийн дүр төрхийг Монгол оронд цогцлоосон баатарлаг түүхтэй нутгийнхан Та бүхэндээ амжилт хүсье. Ард түмэнд эцсийн байдлаар газар шороо нь үлддэг. Сэлэнгэ аймагт маань гамингийн үлдэгдлүүд тэдний удам угсаа одоо хэр нь байгаа юм байна. Бусад нь төрсөн аймаг газар шороогоо хамгаалж байхад Сэлэнгийн газарт төрж өссөн нь тэндээс УИХ-д дэвшиж баяжсан С.Баярцогт, З.Энхболд мэт нь газар шороогоо хоёр дахиа Адын намынхантай нийлж худалдаж байгаад их харамсаж байна.