ТаванТолгой, ОюуТолгой төслийн талаарх Н.Энхбаярын байр суурь М.Энхсайханыхаас өөр байна

527-14241425168989500x5809_gsЧ.Сайханбилэгийн удирдсан Засгийн Газар Тавантолгой, Оюу Толгой төслийг хөдөлгөхийг гол зорилтуудынхаа нэг болгоно гэдгээ албан ёсоор олонтаа зарлаад буй билээ.
Үүний дагуу ч байгуулагдмагцаа ТаванТолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг эхлүүлсэн . Сонирхолтой нь  ТаванТолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын 2012 оны сонгуульд   “Хөх Монголын баялгийг ардад нь буцааж өг, Хаан Чингисийн төрийг Монголд нь буцааж өг” уриатай оролцсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлагуудын нэг болох, МҮАН-ын дарга, Монгол Улсын Сайд М.Энхсайхан ажиллах болсон юм.
Уг төсөлтэй холбоотой олон шүүмжлэл өрнөж буй ч анх удаа М.Энхсайханы хамтрагчдын нэг болох Н.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр өөрийн хувийн “Зууны мэдээ” сонинд өнөөдөр нийтлүүлсэн сар шинийн мэндчилгээндээ :
Улс төрийн байдал тогтворгүйжиж, нийгэм, эдийн засгийн байдал чамгүй хүндэрч, төрт ёсны өндөр босго намсч, түмэн олны нуруунд ташуур болон буусанд санаа зовнин сууна. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг далимдуулан ард түмний баялаг болсон Оюу Толгой, ТаванТолгой зэрэг стратегийн баялгуудыг үрэгдүүлэн шамшигдуулахыг бид хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Миний бие энэхүү ард түмний өмчийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд УИХ, Засгийн газар дахь өөрийн намын төлөөллөөрөө дамжуулан шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно” хэмээн мэдэгджээ.
Ийнхүү МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хоёр намын удирдлагын байр суурь зөрөлдөж эхэлсэн бололтой.

Ц.Онон


URL:

Нэр: Зочин Огноо: 17 February 2015

Оюутолгойн 51%-ийг улсдаа, Тавантолгойг 100% ард түмэндээ өгье. Би үүнийг хэрэгжүүлж чадна гэж Н.Энхбаяр олонтаа мэдэгдсэн тэгсэн МАНАН-гийнхан хамтарч байгаад шоронд хийж шоронд дүүжлэх шахам гадаадад хөөж гаргаад Оюутолгойгоос 34%-ийг авч чадах үгүйдээ тулаад, Тавантолгойг хятад, япон, монголын баячуудад өгөхөөр гуйцгааж байгаа, бүр гуйж байгаа. Энэ их зөрөөнөөс хэн хичнээн доллар, төгрөг хулгайлах гээд байгаа нь тун тодорхогүй.Улайм цайм хамгаалж үхэн хатан зүтгээд байгаа тэдгээр шуналтнуудын түрийвчинд орох бололтой. Одоо бүр дээр нь Гачууртын 20%-ийг улс авахаар тохиролцъё гээд гуйцгааж байна..Хуулиндаа 34%-иас доошгүйг Монгол улс авна гээд заасан байгаа. Тэгвэл 14% нь ямар бузрын түрийвчинд орох гээд байгаа нь ард түмэнд үл ойлгогдох бөгөөд МАНАН цагаандаа гарч ирээдүйнхэнд адлуулах хувь заяа руугаа зүтгэж байгаа нь илт ээ.

Сэтгэгдэл бичих