Хар тамхи зөөвөрлөх аргууд нарийсан нь
Бельгийн цагдаа нар Остенд хотоос 20 км орчим зайд далайн эргээс 50 сая еврогийн үнэ бүхий тонн гаруй кокайн ачсан загасчны завь олжээ. Цагдаагийнхны таамаглаж байгаагаар 16 хайрцаг кокайн хийсэн завийг Бельгийн эргээс холгүй хойд тэнгист Өмнөд Африкаас ирж байсан усан онгоцноос буулгасан гэж үзэж байна.
Хар тамхины наймаачид үүнээс өмнө 2 удаа бас ингэж усаар хар тамхи оруулж ирэхийг завдаж байсан гэнэ. Тэд хариуцлагаас мултрахын тулд олон арга хэрэглэдэг гэж цагдаа нар ярьжээ.
эх сурвалж:Үндэстэн.мн
URL:














