Америкийн элчин сайд өмнөд солонгост халдлагад өртлөө

161c49_mark_lippert_hurt_jef_150304_16x9_992_x800

АНУ-ын элчин сайд Марк Липпертийг үг хэлж байх үед сахлын хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж шархдуулсан байна. Уг этгээд “Цэргийн сургуулилт”-ыг эсэргүүцэж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр элчин сайдыг үг хэлж байх үеэр “Цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байна” хэмээн орилж байжээ.

Элчин сайдыг тэр даруй орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд азаар аминд халтай шарх биш байсан хэмээн Төрийн Департментээс мэдээлсэн байна.

Марк Липперт нь элчин сайд болохоосоо өмнө 2012 оны тавдугаар сараас 2014 оны есдүгээр сар хүртэл АНУ-ын Батлан Хамгаалах Яаманд ажиллаж байжээ.

 FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих