С.Отгонбаяр: Би П.Даш тэргүүтэй бүлэг хулгайчтай тэмцэж, авлигачдын сүлжээг тас цохин зогсоосон
Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг хордуулсан талаар гадны томоохон эмнэлэг “Элгэнд чинь гадны хүчтэй пегмент нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлт гаргаснаа ирүүлсэн нь одоо хадгалагдаж байгаа гэнэ. Түүнийг Онцгой байдлын сайдаар томилогдож очиход төрийн өмчийг хувьдаа завшиж, шамшигдуулдаг явдал тус газарт бугшсан байсан аж. Тэрээр хууль зөрчдөг тэр хүмүүстэй эвлэрээд, толгойг нь илээд суухыг хүсээгүй учраас улсын хөрөнгийг луйвардаж, хулгайлж иддэг хэсэг бүлэг хүний хууль бус ажиллагааг таслан зогсоох гэснээсээ болоод өөрөө ороогдсон билээ. “Тус газрын удирдлагад байсан П.Даш тэргүүтэй бүлэг хулгайчтай хийсэн тэмцэл маань тэдний ард байдаг төрийн хөрөнгөөс ашиглаж, амин зуулгаа залгуулдаг улс төр, бизнесийн бүлэглэлийн сүлжээг тас цохин зогсоосон” хэмээн С.Отгонбаяр өгүүлжээ. Тэрээр өөрийг нь дарж авахын төлөө дээрээсээ дороо хүртэл ажилласныг нуусангүй. Шударга юм гэж байдаггүй гэдгийг өөрт нь зохиомлоор хэрэг үүсгэж, хохироосон явдал баталсан гэнэ.
URL:




