“Даяар Монгол” хөдөлгөөнийхөн Хятад эрийн хөрөнгийг булаасан уу
-Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Богд Ар”-ын гэх Хятад Монголд өнгөрсөн даваа гарагт иржээ-
“Богд-Ар”-ын эзэн Хятад гэхээр Монголчууд андахгүй болсон хүн бол “Богд-Ар” хорооллын захиалагч компани болох “XDP” компанийн захирал БНХАУ-ын иргэн Зү Жин Зао билээ.
Олон зуун Монгол иргэний амь амьдралаар тоглож, их хэмжээний хохирол учруулсан түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл ч гарч байсан. Манай улсаас нэгэнтээ дүрвэн зайлж олон Монголчуудын амьдралаар тоглосон гэх энэ Хятад эр өнгөрсөн даваа гарагт Монголд иржээ.
Тэрбээр “Би интерполоор эрэн сурвалжлагдах нь битгий хэл, эх орондоо гэмт хэрэгт холбогдоогүй. Анх Богд-Ар хорооллыг барих үедээ “Даяар Монгол” хөдөлгөөнийхнөөр зуучлуулан аккредитив гаргаж байсан юм. Гэтэл тус хөдөлгөөний залуус намайг залилан мэхэлж, Үндэсний үзэлтэн гэдгээрээ далайлгаж миний хөрөнгийг булаахыг оролдож эхлэсэн. Ингээд эцэст нь надаас авсан бэлэн мөнгө болон бусад эд хөрөнгийг зувчуулах байдлаар уг барилгыг ийм байдалд хүргэсэн. Би хүний нутагт эд хөрөнгө, сэтгэл санаагаараа их хохирсон.
Энэ хэрэгт хөдөлгөөнийхнөөс гадна Монголын хууль, хяналтын байгууллагын зарим албан тушаалтан холбоотой. Тиймээс би ямар ч сонголтгүйгээр эх орон уруугаа дүрвэсэн юм. Өнөөдөр ирэхдээ эх орноосоо гэмт хэрэгт холбогдож байсан удаагүй гэсэн баталгаа болон бусад олон нотлох баримтуудыг бүрдүүлж ирсэн.
Одоо өөрийн хөрөнгөө цуглуулах ажлыг эхлүүлээд байна. Намайг энд эргэж ирсэнтэй холбоотойгоор “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд байрандаа байхгүй зугтаад олдохоо болиод байгаа. Би холбогдох бүх баримт материалаа танай хууль хяналтын байгууллагуудад өгсөн.
Одоо надад холбогдох хэргийг УМБГ, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шал-гаж байна. Энэ хэрэг үнэн зөвөөрөө шийдвэрлэгдэж, би болон надад итгэж хамаг мөнгөө өгсөн олон Монгол иргэний хохирол барагдана гэдэгт найдаж байна” гэсэн утгатай мэдээллийг хууль хяналтын байгууллагад ирүүлжээ. Түүний талаар өмнө нь нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Богд ар хороолол”-ын 16 давхар орон сууцны оршин суугчдын ордерийг өгөөгүй. Уг хороолол чанаргүй баригдсан тул улсын комиссынхонд хээл хахууль, өгөхийг завдсан. Мөн өнөөдрийг хүртэл уг хорооллыг улсын комисс хүлээн аваа-гүй байгаа тул манай хууль хяналтынхан Жү Жин Заод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Гэтэл тэрбээр хууль бусаар хил нэвтэрч оргон зугтсан. Энэ үед манай хуулийнхан манай улсын олон иргэнийг хохироосон Зү Жин Заогийн талаар ХЗДХ, ГХЯ-аар дамжуулан мэдээлтэл тэр-бээр эх орондоо их хэмжээний залилангийн хэрэгт холбогдож интерполоор эрэн сурвалжлаг-даж байгаа гэх мэдээлэл ирж байсан гэдэг. Гэтэл үүнээс гадна Зү Жин Зао нь тус барилгаас гадна “Бэгдү” констракшнд захиалга өгч V хороололд орон сууц бариулж байгаа гэх мэдээлэл гарч ирсэн. Энэ үед “Богд-Ар”-ын оршин суугчид “DXP” компаниас орон сууц эзэмших эрхээ авсныхаа дараа түүнийгээ барьцаалан байр авахдаа авсан зээлээ барагдуулна хэмээн тооцоолж байсан гэдэг.
Мөн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд байраа барьцаанд тавих, оршин суугаа газартаа бүртгүүлэх гэхээр улсын комисс хүлээж аваагүй болохоор шилжих боломжгүй гэх зэрэг олон хүндрэл гарч байгаа талаар хэлж, ёстой л өнөөх дээшээ газар хатуу доошоо тэнгэр хатуу гэгч нь боллоо гэж байсан юм. Ямартаа ч хөлс хүчээ дуслуулан хуримтлуулсан хөрөнгөө харийн гийчинд алдлаа хэмээн бодож байсан дээрх “Богд-Ар”-ын хохирогчид Зү Жин Зао эсвэл “Даяар Монгол” хөдөлгөөнийхний аль нэгнээр хохирлоо барагдуулахаар боллоо.
С.Энхзаяа
URL:













