Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Хууль зүйн сайд Д. Дорлигжав АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг 3 сарын 16 өдөр Хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны эрх зүйн харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын төлвийн талаар санал солилцож. АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр тус яамтай хамтран “Хар тамхи, мансууруулах бодист хяналт тавих болон хууль сахиулах” чиглэлээр төсөл хэрэгжүүлэх болсонд Хууль зүйн яамны зүгээс талархаж байгаагаа илэрхийллээ.
URL:














