Гал гарсан “Шангрила-2″-ын барилгад БНХАУ-ын 39 иргэн байжээ
Өчигдөр нийслэл хотод 6 гал түймэр гарсан. Эдгээр гал түймрийн дуудлагын нэг нь хуримын ордны өмнө байрлах шангри ла 2 барилгын ажилчдын байранд гал гарсан байна. Гэхдээ тус барилгын хамгаалагчид түргэн шуурхай ажилласны үндсэн дээр хүний амь эрсдээгүй байна.
Өнгөрсөн шөнийн нэг цаг 25 минутанд шангри ла 2 барилгын талбайд гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудагын дагуу очиход шангри ла 2 барилгын талбайд байрлах ажилчдын байр шатаж байж. Шатаж байсан объект нэг гарцтай байсан бөгөөд гал гарцны хэсэгт нь гарсан байна. Ажилчдын байранд бүгд найрамдах хятад ард улсын 39 иргэн байжээ.
Барилгын талбайн харуул хамгаалалтын ажилчид шуурхай ажилснаар 39 хүний амийг аварч чаджээ. Хэрэв цаг алдсан бол 39 хүний амь эрсдэл аюултай байсан гэнэ. 2 давхар ажилчдын байранд гарсан гал нийт 90 м2 талбайг хамарчээ.
Онцгой байдлын албанаас гал унтраах 3 ангийн 6 автомашин албахаагчид ажилласан. Гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид шалгаж байна. Өмнөнь шангрила 2 барилгад том хэмжээний гал гарч байв.
Б.Анир
zaluu.com
URL:





