Хаан банк хаалгаа барих дөхсөн бололтой

Хуучин нийгмээс үлдсэн Хөдөө аж ахуйн банкны суурин дээр хөл дээрээ боссон ХААН банкныхан одоо улс орны өнцөг булан бүрт салбартай хэмээн гайхуулан имижээ бүрдүүлж “Танд ойрхон, түмэнд итгэлтэй” гэж тунхагладаг ч тус банкныхан үнэн хэрэгтээ жирийн иргэдээс хол, зөвхөн мөнгөтэй хүмүүст ойр байх зорилго тавьсан бололтой.

Учир нь төрөөс иргэдэд олгож байгаа эх орны хишгийг өөрийн салбаруудаар дамжуулан олгохоос татгалзаж, тийнхүү татгалзах болсон шалтгаанаа банкны хэвийн үйл ажиллагаанд асар их чирэгдэл учруулж байна хэмээн тайлбарлаж байсан. Төрийн үйүлчилгээг цаашид үзүүлж чадахгүй, асуудлаа даруйхан шийд  хэмээн  эрх бүхий төрийн байгууллагуудад албан бичиг илгээн гэдийж байсан тус банкныхан өдгөө “Бид “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараахаас татгалзаагүй байтал биднээс асуулгүйгээр энэ үйчилгээг “Хадгаламж” банкинд шилжүүллээ” хэмээн огт өөр зүйл ярьж байна.

Гэтэл үнэн хэрэгтээ “Зөвхөн теллерүүдийн цалин, халаалт, хамгаалалт, цахилгаан зэрэгт 300 сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа” учраас 2011 оны нэгдүгээр сарын зургаанаас эхлэн удаа дараа Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст “Эх орны хишиг” олгохоос татгалзаж буйгаа мэдэгдэж байжээ. Тэгээд ч дээрх үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан салбарууд нь ихэвчлэн гэр хорооллын салбарууд байгаа нь нэгийг өгүүлнэ бус уу. Хүссэн хүн бүхэн мөнгөн гуйвуулгыг тодорхой хураамжтайгаар банкны аль ч салбараар үйлчлүүлдэг байсан бол регистрийн дугаараар мөнгө шилжүүлдэг энэ үйлчилгээг ХААН банкныхан зөвхөн өөрийн банкинд данстай иргэдэд л үзүүлэхээр болсон байна. Хэрвээ та өөрийн дансгүй байгаад, гарцаагүй хэрэгцээ гаран ХААН банкаар дээрх үйлчилгээг авсан тохиолдол автоматаар данс нээгдээд харин уг дансаа хаалгахыг хүсвэл анх үйлчилгээ авсан салбартаа ханд гэсэн гаж шаардлагыг тавих болжээ. Тус банкны АТМ-үүд хаа сайгүй байдаг ч баярлах хэрэггүй, учир нь ачааллаа даахгүй ажиллагаа нь зогсох нь энүүхэнд. Тэгээд ч харицагчид картан дахь дансны үлдэгдлээ тэр бүр шалгаад байдаггүйг далимдуулан теллерүүд нь харилцагчдын үлдэгдлийг бусдад бага хүүтэй зээлүүлж мөнгө хүүлэх явдал газар авсан бөгөөд түрүүчээсээ хэрэг нь илэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан байна. Бизнесийн болоод үйлчилгээний наад захын ёс зүйд нийцэхгүй энэхүү үйлдэл нь олон түмний дургүйцлийг хүргэж байгаагаас харахад ХААН банк удахгүй хаалгаа барихын цондон бололтой. Дашрамд дурдахад “Монголын банкаар үйлчлүүлэгч иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” байгуулагдсан бөгөөд иргэн таны эрх ашиг  аль нэгэн банкнаас болж зөрчигдөж байгаа бол бидэнтэй холбоо барихыг зөвлөж байна. Бид аливаа шударга бус үйлдлүүдтэй хатуу тэмцэхээ мэдэгдэж байна.  Утас: 9911-6679

Эх сурвалж:
ҮНЭН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих