Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Дашбалбар суманд өчигдөр 12.00 цагийн үед хээрийн түймэр гарч Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дашбалбар сумын 20 иргэн, Баяндун сумын 11 иргэн ажиллаж 18:00 цагт унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

uls_550f8f25165de_1Мөн тус аймгийн Халхгол суманд өчигдөр 13.00 цагийн үед хээрийн түймэр гарахад Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 51 иргэн ажиллаж гуравдугаар сарын 23-ны өдрийн 03:00 цагт унтраасан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Дарьганга суманд мөн л хээрийн түймэр гарч, Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 33 албан хаагч, орон нутгийн 34 иргэн ажиллаж өнөөдөр өглөө 08:00 цагт унтраажээ. Хуурайшилт ихтэй үед аялж зугаалахдаа хариуцлагатай хандаж байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих