Г.Баярсайхан гишүүний бие төлөөлөгч цагдаа нарт томорчээ
Сүүлийн үед дарга нарын бие төлөөлөгч гэх инээдтэй сэтэр зүүсэн хурган дарга нар энд тэнд элдэв хэрэг тарьж цагдаа нартай маргалдан хэвлэл мэдээллийн хараанд их өртдөг боллоо.
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы бие төлөөлөгч Ц.Ганболд гэгч этгээдэд зам тээврийн осол гаргаж, хүн дайрч гэмтээсэн хэргээр эрүү үүсгээд байгаа ажээ. Тэрээр согтуу үедээ гишүүний нэр сүрээр далайлган цагдаа нарт томорч, хууль зөрчсөн байна.
Хурган даргыг дарга гэж хүндлэн гэрт нь хүргэж өгсөн цагдаа нарыг хэд хоногийн дараа тэрээр “Цагдаа гар хугалсан” хэмээн гараа боочихсон хэл ам хийж явсан гэнэ.
Дарга сэтэр зүүсэн хийсэн юмгүй хүмүүсийн нийгэмд үзүүлж байгаа үлгэр дуурайлал нэг иймэрхүү байна. Хурган дарга, бие төлөөлөгчид гэж байх аваас дарга нар өөрсдөө байх хэрэг алга.
FACT.MN
URL:







