Бодлоор чинь болно
Байгалд ямар ч өвчинд таарах жор бий.
Эрт дээр үеэс хvмvvс ургамлаар төрөл бvрийн өвчнөө анагааж ирсэн. Гэвч “тус болсонгvй” гэх хvн ч бишгvй л тааралддаг. Ургамалын эмчилгээ өөрт нь тус болно гэдэгт хvн өөрөө бvрэн итгэлтэй байвал нааштай vр дvн гарч л таарна.
Итгэхгvй бол нэмэргvй. Би vvнийг өөр дээрээ мэдсэн юм. Өмнө нь янз бvрийн ургамал уусан ч эдгэрнэ гэдэгтээ өөрөө итгэдэггvй байсан учраас эдгэрдэггvй л байсан байхгvй юу. Харин 6 жилийн өмнө надад зохиолч, сэтгэл зvйч Луиза Хей гэж хvний номыг уншихыг санал болгосон юм. Тvvний зөвлөгөөг хэрэглээд эхэлсэн чинь сэтгэл санаа засарч, амьдралыг гэгээтэй талаас нь хардаг болсон. Луиза Хейийн ном дээр гардаг зарим санааг уншигчидтай хуваалцмаар байна.
Эргэцvvлээд бодоход 100% тэрний зөв байгааг олж хардаг юм. “Бид “эдгэршгvй” өвчин гэж vгийг их сонссон доо. “Эдгэршгvй” гэдэг vг нь ердөө орчин vеийн анагаах ухаанд vvнийг эдгээх арга байдаггvй л гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Эдгэрэхийн тулд хvн өөрөө амжилтанд хvрнэ гэдэгтээ хатуу итгэж байх ёстой”. “Бидний ирээдvйг бидний бодол бvтээдэг. Бvх зvйл бидний өөрсдийн санаа бодлоос шалтгаална. Харин бодлыг өөрчилж болно шvv дээ.
Өөртөө хадгалсан гомдол, цөхрөл, хорсол зэвvvцэл, бусдыг болон өөрийгөө буруутгаж шvvмжлэх, өөрийгөө хэн нэгний өмнө буруутай мэт бодож гэмших зэрэг нь эрvvл мэндэд хамгийн хортой сэтгэл хөдлөлvvд юм”. Тэгтэл биднээс хэн нь хvнд гомдож, хорсож, бусдыг муучилдаггvй билээ. Луиза Хейийн бичиж байгаагаар бол “бид өөрсдийгөө болон өрөөлийг бvгдийг нь уучилж өршөөх замаар өнгөрснөөсөө ангижрах ёстой”. Өөртөө ингэж итгvvлэхийг оролдоод vз, тэгвэл сэтгэлийн дарамт арилж, санаа бодол чинь цэлмээд ирнэ. Энэ чинь л эмчилгээ шvv дээ.
“Амьдралд бvх юм маш хялбар. Бид юу өгч чадаж байна, эргvvлээд тvvнийгээ л хvртэнэ. Юу бодох, юунд итгэхээ бид өөрсдөө сонгодог”. Тийм болохоор сайн сайхан зvйлийн тухай бодож, өөрийгөө итгvvлэх хэрэгтэй. Учир нь “бидний бодол бидний ирээдvйг бvтээнэ”. “Өөрийн бодлыг өөрчилж чадвал таны амьдрал ч өөрчлөгдөнө. Хэрэв эдгээр хvмvvс намайг хорлох гэж байна гээд бодоод байх юм бол тийм л юм болно.
Vvний оронд “Эд надад туслахыг оролдож байна” гэж бодож яагаад болохгvй гэж?
Бидний санаа бодол биеждэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гунигтай бодлоо хөөвөл сэтгэлд хурсан гуниг ч замхран одно. Бидний амьдралд болж буй сайн, муу бvхэн бидний өөрсдийн бодлоос vvдэлтэй”. Энэ талаар сайтар эргэцvvлээд vзээрэй. Тэгээд сайн юмны тухай бодож, эдгэрэх тухайгаа бод. Бvгдийг уучилж өршөө.
Хэрэв бид байнга л өвчнийхээ тухай ярьж, өвчнөө л бодоод байх юм бол эдгэрэхэд хэцvv л байх болов уу. Vvний оронд энэ муу бодлоо орхиод өөр сайн сайхан зvйлийн тухай бодох хэрэгтэй.
Тэгвэл санаснаар чинь болно. (Аптынова А.А.) эмнэлэг.мн
URL:




