Жүжигчин Б.Амараагаар бүгд бахархаж байна
/”Марко поло” кино Монгол дахь анхны үзэгчиддээ хүрсний дараа Б.Амараад ээж нь мөнгөн аяга сүүтэй барилаа/
АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 26-ны үдэш “Хүннү” кино театрт болсон билээ.
Нээлтийн ёслолд тус киноны зохиолыг бичсэн, Холливудын кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар болон Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцож улаан хивсэн дээгүүр алхсан юм. Нээлтийн үеэр кино зохиолч Жон Фуско хэлэхдээ, “Кино маань Монголд нээлтээ хийж, Монгол үзэгчдэд таалагдаж байгааг хараад сэтгэл амарлаа” хэмээгээд Уг киноны зохиолыг бичих болсон шалтгаанаа ярьсан юм.

/Кино нээлтийн үеэр БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Хотын захирагч Э.Бат-Үүл, киноны зохиолч Жон Фуско, Жүжигчин Б.Амараа нар орчуулагчийн хамтаар/
Энэхүү кино нь өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт Broadway дэх “АМC Loews” театрт нээлтээ хийснээс хойш дэлхийн сая, сая үзэгчийг байлдан дагуулаад байгааг хэлэхэд илүүц биз ээ. Гэхдээ Монгол дахь нээлтийн үйл ажиллагааг жүжигчин Б.Амарсайхан өөрөө зохион байгуулсныг хэлэх хэрэгтэй байх.
Нээлтийн үеэр хүндэт зочид сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.

Гавьяат дуучин Т.Ариунаа:
-“Амьд явахад алтан аягнаас ус ууна” гэдэг шиг өнөөдөр Монгол хүний тоглосон холливудын кино “Марко Поло”-гийн нээлтэд оролцож байна. Манай сочлын яамны хийх ёстой ажлыг Б.Амараа маань хийлээ. Иймээс ийм том ажлыбг эхлүлсэн Б.Амраадаа баяр хүргэмээр байна”

/Жүжигчин Б.Амараа ээж, эхнэрийн хамтаар/
Жүжигчин Б.Амараагийн эхнэр С.Уран:
-Миний хувьд маш их баяртай байна. Нөхрөөрөө бахархаж байна. АНХ АНУ-д очоод нээлтэд нь оролцсон. Киногоо үзээд гарч ирсэнийхээ дараа Амраагаараа маш их бахархсан. Маш мундаг байсан.

Зохиолч Б.Лхагвасүрэн:
-Монголын урлагийнхан жүжигчнээр эхэлж дэлхийд гарч байгаад байртай байна. Энэ бол Б.Амараагаар төгсөхгүй. Яваандаа найруулагч, зураач, зохиолчид гээд ар араасаа гарах байх гэсэн юм.
Ирсэн зочид бүгд жүжигчин Б.Амарсайханаар бахархаж, буйгаа хэлж байсан юм.
Ийнхүү ирсэн зочид Хүннү театрын танхимд тухлан сууж, “Марко Поло” киног үзсэн юм. Жүжигчин Амараагийн жүжиглэлт мундаг байлаа.

Дашрамд сонирхуулахад, Италийн аялагч Марко Пологийн аяллын тэмдэглэл дээр үндэслэн “Нетфликс” компанийн бүтээсэн 10 ангит кино нийтдээ 90 сая ам.долларын өртөгтэй боссон бөгөөд төлөвлөж байснаас хамаагүй том амжилт олсон тул цувралын дараагийн бүлгүүдийг бүтээхээр болсон юм. Иймээс дараагийн бүлэгт 60 гаруй монголчууд туслах болон олны хэсэгт тоглох болсон бөгөөд үүний дотор Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрд тоглох жүжигчдийг Монголоос сонгон шалгаруулах ажил эхлээд байна.
buzznews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.







Amraa . 90% ni ataarhal yavj bgaa shuu…..anhaaraarai