“Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ: Би хоол хийх дуртай ч тогооч болохгүй

Амьд хөгжмийн гайхамшиг, залуусын эрч хүчийг мэдрүүлдэг “Чоно”-ынхон нам гүм байгаа. Тиймээс бид энэ дугаарын зочноор “Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээг урьж ярилцлаа.

-Танай хамтлагийнхан ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Чимээгүйхэн байгаад гэнэт тэсрэлт хийх нь үү?
-”Зууны мэдээ” сонины нийт уншигч та бүхэнд энэ сайхан зуны мэндийг хүргэе. Сүүлийн үед манай хамтлагийнхан хувийн амьдралдаа анхаарал хандуулаад уран бүтээлээ хэсэг завсарласан. Гэхдээ би хувийн уран бүтээлээ туурвисаар байна. Миний хоёр дахь бие даасан уянгын дууны цомог болон гитарын соло гоцлолын цомог маань бэлэн болж байна. Удахгүй олны хүртээл болно. Мөн дуучин Одноотой хамтарч шинэ уран бүтээл хийж байгаа. Клип нь тун удахгүй дэлгэцнээ гарч та бүхэндээ бэлэг барина.

-Таныг хоол хийх хоббитой гэж сонссон. Сүүлийн үед эрэгтэй тогооч нар моод болоод байгаа. Энэ салбар луу орох сонирхол байна уу?

-Тиймээ. Би хоол хийх дуртай шүү. Гэхдээ миний мэргэжил өөр шүү дээ. Одоогоор энэ салбар луу орно гэж бодсон юм алга. Чадахгүй л болов уу.

-Өөрийнхөө нэрийн хоолны жорыг сонирхуулаач?
-Миний хийх дуртай мөн идэх дуртай хоолны жор тасалсан гурилтай шөл дөө. /Инээв.сур/

-Танай хамтлагийг “Хамгийн залхуу хамтлаг”-аар нэрлэж байсан. Уран бүтээл хийхгүй байгаа нь юутай холбоотой вэ. Хувийн амьдрал ч юм уу, ямар нэгэн зүйл нөлөөлж байна уу?

-Залхуу ч бас биш л дээ. Бид олныг бөөндөх биш чанартай, час хийсэн уран бүгээлээр бэлэг барих дуртай. Хамтлагийн гишүүд маань залуу хүмүүс. Тиймээс хувийн амьдралтай нь ч бас холбоотой гэ болно.

-Д.Дэрмээг Түвдээр дуулж, уран бүтээл хийж байгаа гэж сонссон?
-Түвдээр дуулсан дуу бол байхгүй шүү дээ. 2007 онд Түвдийн алдартай, залуу дуучин бүсгүй . Монголд ирж тоглоход би хамт 11 бадагдуудуулсан юм. Түүнийг л Түвдээр уран бүтээл хийж байна гэж буруу ташаа ойл госон байж магад.

-Хамгийн сүүлд цэнхэрээр үсээ будуулсан байх аа. Зарим хүн буруу ойлгохоо дөхсөн шүү?
-Тэр бол тухайн үеийн манай хамтлагийнхны шинэ стил байсан. Хамтлагийн бүх гишүүд өнгө өнгөөр үсээ будсан шүү дээ. Тэгээд надад цэнхэр нь таарсан. Түүнээс биш өөр юм бодож будуулаагүй. Яахав өөр талаас нь хардаг хүмүүс тусдаа байдаг байлгүй дээ.

-Ер нь стиль имижээ хэрхэн тодорхойлдог вэ?
-Энгийн, даруухан талдаа. Шаардлагатай үед хувирч чадна.

-Сүүлийн үёд урлагийнхан их брэнд ярьдаг болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би бол өөртөө таалагдсан хувцсаа өмсөх дуртай. Тэгж айхтар брэнд хөөх дургүй.

-Хамгийн сүүдд авсан гангарааныхаа талаар залуус сонирхуулаач?
-Сүүлд авсан хувцсаа сайн санахгүй байна. Гоё зурагтай футболк авсан шиг санаж байна шүү.

-Та их олон ахтай. Хамгийн бага дүү эрх биз?
-Тиймээ. Би олон ахтай. Гэхдээ хамгийн бага нь ч гэлээ надад эрх зан байхгүй.

-Хааяа ах нараараа донгодуулна биз. Хэн нь танд илүү зааж зөвлөдөг вэ?
-Сургамж зөвлөгөө авах, загнуулах зүйл зөндөө байдаг. Намайг буруу гишгих үед тэд маань зааж зөвлөж, засч өгдөг.

-Дэрмээ хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлийнхнийхээ талаар танилцуулахгүй юу?
-Би хоёр охин, нэг хүүтэй. Хоёр охин маань сургуулийн сурагч болсон. Хүү маань сая хоёр нас хүрсэн. Миний эхнэр Ариунзаяа бүжгийн багш мэргэжилтэй. Одоо өөрийн “S,Line” аэробек бүжгийн клуб ажиллуулдаг.

Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих