Ял сонссон ОБЕГ-ын тасгийн дарга давж заалдлаа

uls_552322bca05c5_1Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням давж заалджээ. Түүнд анхан шатны шүүхээс 5.1 жилийн ял оноосон юм. Тодруулбал, түүнийг  Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган ялласан юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд ханджээ. Харин түүнд хээл хахууль өгсөн гэх н.Цэдэнсамбад 1.1 жилийн ял оноосон байдаг.

Дашрамд, Д.Тогооням нь ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийн авга эгч юм.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих